Шууд Chart

Сонгон шалгаруулалтын урилга /2020.04.15/

2020-04-15 15:37:54

Сонгон шалгаруулалтын урилга: МҮОНРТ “Гэр бүлийн суваг” шинээр нээхтэй холбогдуулан шинэ төвийн барилгын 1дүгээр давхрын 0-32 тоот өрөө /номын сан байрлаж байсан өрөө, түүний арын өрөө/-г студи болон хяналт удирдлага, серверийн өрөө болгон засварлах ажлыг хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг харьцуулалтын аргаар сонгон шалгаруулахад үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтын дугаар: №2020.А/17

Тавигдах шаардлага

  1.     Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ
  2.     Барилгын засварын зөвшөөрөл
  3.     Үнийн санал, гарын үсэг, тамгатай албан бичиг

Цахилгааны ажилд тавигдах ерөнхий шаардлага

  •     Цахилгаан тэжээлд тавигдах техникийн шаардлага
  •     Студийн тоног төхөөрөмжийн ажиллах хэвийн хүчдэл 220В (380B)
  •     Тэжээлийн кабель утас нь өгөгдсөн ачааллыг бүрэн даах чадвартай байх
  •     Тоног төхөөрөмжийн байрлалыг тодорхойлж тэжээлийн радиаль шугамын трассыг харуулсан барилгын бүдүүвч зураглалтай байх
  •     Цахилгаан хангамжийн оруулгын самбар, хуваарилах самбаруудад бүдүүвч схемийг зурж байрлуулсан байх
  •     Студидэд аваарын гэрэлтэй байх

Тэжээлийн кабельд тавигдах техникийн шаардлага

1.Ус чийгний хамгаалалттай  байх
2. механик гэмтэл, химийн үйлчлэлээс хамгаалсан байх ёстой.
3. Кабель шугам бүр хаягласан өөрийн дугаар буюу нэртэй байх
4. Кабелийг байрлуулах сувагчлалтай байх.

Сувагчлал нь:

    1. Галд тэсвэртэй материал байна
    2. Бусад хэрэгцээний (холбоо, интернэт, дуу,   дүрс) кабель байрлуулах бол уг суваг дотор  тусгаарлах хана хийнэ
    3. Сувгийн таг нь механик үйлчлэлд тэсвэртэй (....кг/〖см〗^2) даацтай байна  
    4. Сувгийн таг нь өргөж авах, буцааж таглахад хялбар бариултай байна
    5. Кабель шугам бүр хаягласан өөрийн дугаар буюу нэртэй байх ёстой

Газардуулгад тавигдах шаардлага

1.  Газардуулгын байгууламжийг угсрах дүрэм ба   холбогдох стандартын шаардлагыг мөрдөнө.
2. Газардуулга буюу гүн газардуулгатай холбож байгаа цахилгаан тоноглол бүр сүлжээний газардуулга буюу гүн газардуулгатай тусгай салбарлалтын тусламжтай холбогдсон байх ёстой.
3.  Цахилгаан тоноглол бүрийг газардуулга, газардуулгын хамгаалалтын утсанд цуваа залгахыг хориглоно.
4.  Газардуулга ба нойлийн (тэг) утасны хамгаалалтыг холбохдоо дараах байдлаар гүйцэтгэсэн байх ёстой. Үүнд:

  •     Барилгын чиглэлээр гүйцэтгэсэн бол гол шугаманд гагнах;
  •     Хийцэнд цахилгааны угсралт гүйцэтгэх үед гол шугамд боолтоор холбох;
  •     Цахилгаан тоног төхөөрөмжинд холбох үед гагнах буюу боолтоор холбох;
  •     Гагнуурын дараа холболтын цэгийн уулзварыг будсан байх ёстой.
  •     Газардуулгын эсэргүүцлийн хамгийн их утга 2Ом байх шаардлагатай.
  •     Газардуулгын ба нойлийн утасны хамгаалалтыг ажлын зурагт харуулсан байх

Ажлын даалгавар 

Шинэ төвд хийгдэх ажил:

  1.     Тоног төхөөрөмжийн байрлалыг тодорхойлж, тэжээлийн радиаль шугамын трассыг харуулсан барилгын бүдүүвч зураглал хийх
  2.     Студийн гэрлийн тоног төхөөрөмжийн суурийг зурагт заасны дагуу хийж, штангитуудыг дагуулан, сувагчлалаар гэрлийн тэжээлийн    кабелиудыг татаж холбох/КГ - 3х6, 1х4/ кабелийн урт -68м
  3.     Студи болон удирдлагын өрөө, техникийн өрөөнүүдийн сувагчлал хийх,  цахилгааны щитэнд газардуулга хийж, үзүүрүүдийг нь гагнаж боох.
  4.     Газардуулгынпровод /ПВЗ 1х6/- 60м, Газардуулгынполоса /3см өргөн х2,5мм зузаан/ -160м, Газардуулгынгадас 50х50мм -27м
  5.     Цахилгаан тэжээлийн оруулгыгажлын зурагт тусгагдсанаар байршуулан, кабелийн трассыг зургийн дагуу гүйцэтгэх
       / КГ - 3х25, 1х10 / кабелийн урт -200м   / КГ - 2х2,5 / кабелийн урт -200м
  6.     Цахилгааны хувиарлах самбаруудыг бүрэн тоноглож байрлуулан, холболтыг хийж дуусгах / 60х50 төмөр самбар 2ш, хуванцар самбар 2ш/
  7.     Студид аваарын гэрлийн холболт хийх /2ш/
  8.     Галын дохиоллын иж бүрэн систем байршуулах
  9.     Холбооны монтаж угсралтыг хийгдэх нөхцөлийг хангах (Сервер, студийн өрөөнд орох дотор монтаж)
  10.     2ш утасны аппарат байрлуулна
  11.     Техник болон серверийн өрөөний тусгаарлах хананаас бусад бүх хана таазыг студийн зориулалтын акустик хавтангаар бүрэх-324м2

Хуучин төвд хийгдэх ажил:

  •     КТП-4 дэд станцаас ТВ-н эфирийн студи дотор байрлах вакум өрөө рүү тэжээлийн кабель татна. КГ - 3х25 / кабелийн урт -80м
  •     ТВ-н эфирийн студи дотор байрлах вакум өрөөнд оруулгын хувиарлах самбар тоноглож, байрлуулна /60х50 самбар 1ш/
  •     Шинээр тоноглогдсон хувиарлах самбараас ажлын зурагт тусгагдсаны дагуу V сувгийн тоног төхөөрөмжүүдийн тэжээлийн кабелийг сувагчлалаар татаж, холболт хийн хаягжуулах
  •     Газардуулгийн холболтуудыг хийж гүйцэтгэнэ.

Ажил дууссаны дараа: 

  1. Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн ТАД-ийн 1.8 бүлэг- (1.8.1 Хэрэглэгчийн ашиглалтанд шинээр орж буй техник тоног төхөөрөмж нь дараах ТББ-тэй байна)-т заасны дагуу
  2. Батлагдсан зураг төсөл, түүнд хийгдсэн өөрчлөлттэй холбоотой бичиг баримт  /зураг, тайлбар бичиг, бусад/
  3. Тоног төхөөрөмжүүдийн техникийн паспорт /англи, монгол хэл дээр байх/
  4. Газардуулгийн хэмжилт бадүгнэлтийн протокол

Та бүхэн  холбогдох  материалаа 2020 оны 04-р сарын 21ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, БГД, 11 дүгээр хороо Хувьсгалын зам -3
МҮОНРТ-ийн байр. Санхүүгийн  алба.
Утас: 70117004-2206 88281008  99168684  88684643

Нийтэлсэн: MNB тендер

Сонгон шалгаруулалтын урилга /2020.04.15/  
Үзсэн: 1517 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй