Шууд Chart

Сонгон шалгаруулалтын урилга /2020.04.15/

2020-04-15 15:42:26

Сонгон шалгаруулалтын урилга: МҮОНРТ “Гэр бүлийн суваг” шинээр нээхтэй холбогдуулан шинэ төвийн барилгын  1дүгээр давхрын өрөө, заалыг студи болон хяналт удирдлага, серверийн өрөө болгон засварлах ажлыг хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг харьцуулалтын аргаар сонгон шалгаруулахад үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтын дугаар: №2020.А/17

Тавигдах шаардлага  

-    Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ
-    Барилгын засварын зөвшөөрөл
-    Үнийн санал, гарын үсэг, тамгатай албан бичиг

Халаалт, агаар сэлгэлтийн ажилд тавигдах шаардлага

Халаалтын системд тавигдах техникийн шаардлага:

1.    Халаах хэрэгсэлийг нэг ижил хэмжээнд стандартын дагуу суурилуулах
2.    Шугам холбох хэрэгсэлийг чанартай материалаар хийх
3.    Холболт чангалгааг чанарын өндөр түвшинд хийх
4.    Халаах хэрэгсэл болон шугамны бэхэлгээг чанарын өндөр түвшинд хийх

Агаар сэлгэлтийн системд тавигдах техникийн шаардлага:

1.    Шугам хоолойн хомут бэхэлгээг чанарын өндөр түвшинд хийх
2.    Сэнсний суурилуулалтыг чанартай хийх
3.    Цахилгаан холболтыг осол авааргүй холбох
4.    Гадна хананд нүх цоолохдоо шугам хоолойн диаметрээс хэт том цоолохгүй байх
5.    Шугам  хоолойн холболтыг чанарын өндөр түвшинд хийх

Халаалтын системийн ажлын даалгавар: 

Студийн өрөөнд халаалтын системийн шугам сүлжээ болон халаах хэрэгслийн байрлалыг тодорхойлж, барилгын зураглал хийх

1.    Студийн өрөөнд зургийн дагуу панелан халаах хэрэгсэл суурилуулах– 6ш
2.    Студийн өрөөнд 2 хоолойт халаалтын систем угсрах – Ган шугам – 40м, PVC шугам – 24м
3.    Халаах хэрэгслийг тулгуур хөлтэй суурилуулах – 6ш
4.    Халаах хэрэгсэл тус бүрдээ хаалттай байна – 12ш
5.    Тус шугам нь студийн өрөөнд ороод 2 жигүүр болох тул жигүүр бүрд хаалт тавьж өгөх – 4ш

Агаар сэлгэлтийн системийн ажлын даалгавар:

Студийн өрөөнд агааржуулалтын шугам хоолойн байрлал тодорхойлж, барилгын зураг хийх

1.    Барилгын зургийн дагуу 0.7мм гөлмөн цайрдсан төмөр хоолойгоор хийх – 80м
2.    Студийн өрөөнөс гадна шугамд дулаалга хийж хөлрөлтөөс сэргийлэх, дулаалгын хийж хар наалтаар наах – 40м, 16ш
3.    Студид 250*200 сараалж суурилуулах – 8ш
4.    Агаар өгөх, сорох сэнс нь студийг хангалттай хэмжээнд сордог байх– 2ш
5.    Тус шугаманд агаар халаагч суурилуулах– 1ш
6.    Өгөх шугаманд агаар шүүгч суурилуулах – 1ш
7.    Өгөх, сорох системд автомат хаалт угсрах – 2ш
8.    Өгөх шугаманд үл буцах хавхалга суурилуулах – 1ш
9.    Өгөх, сорох хэсэгт зөөлөн холбоос хийж өгөх – 12м
10.    Уг систем нь тусдаа бие даасан щит суурилуулах – 1ш
11.    Агаар гаргах шугамны нүх гадна хана цоолж гаргах учир тус нүхийг шугамны хэмжээтэй цоолох
12.    Студи, удирдлагын өрөө нь хүн ажиллах ажлын байрны нөхцөлөөр хангагдсан агааржуулалт болон өрөөний температуртай байна
13.    Техникийн өрөөнд 3НР хүчин чадалтай эйр кондейшн  суурилуулна– 1ш
14.    Ижил төстэй ажил хийж байсан туршлага
15.    Халаалт агаар сэлгэллтийн  зураг төсөл ирүүлэх
16.    Төсвөө хийхийн өмнө обьекттой урьдчилан танилцаж шаардлагатай мэдээллээ хариуцсан инженерүүдээс авч болно.

Та бүхэн  холбогдох  материалаа 2020 оны 04-р сарын 21ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, БГД, 11 дүгээр хороо Хувьсгалын зам -3
МҮОНРТ-ийн байр. Санхүүгийн  алба.
Утас: 70117004-2206, 991686849, 89018998, 88684643

Нийтэлсэн: MNB тендер

Сонгон шалгаруулалтын урилга /2020.04.15/  
Үзсэн: 1468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй