
ОХУ-ын Шинэ Москвагийн Вороновское сууринд шинэ коронавирусний халдвартай хүмүүсийг эмчлэх шинэ төв ашиглалтад орлоо. Нэг сарын турш барьсан энэхүү халдвартын эмнэлэг коронавирусний халдвартай өвчтөнүүдээ авч эхэлсэн талаар Москва хотын дарга Засгийн газрын албан ёсны порталуудад мэдээлсэн байна.
Хотын дарга Сергей Собянин энэхүү эмнэлгийг видео холбоогоор холбогдсон Ерөнхийлөгч Владимир Путинтэй хамт нээсэн. Энэ эмнэлэг нь 80 мянган метр квадрат талбайтай хүлээн авах, 40 га газар бүхий нутаг дэвсгэрт 50 орчим нэг давхар байгууламжтай, түүнчлэн 2-3 давхар 14 дотуур байртай юм байна. 800 ортой энэ эмнэлэгт шаардлагатай бол орныхоо тоог 900-д ч хүргэж болно гэж мэдээлж байна.
Шинэ эмнэлэгт эхний нэг хоногийн байдлаар 20 өвчтөн иржээ. Өнөөдрийн байдлаар энд 500 гаруй ажилтан ажиллаж байгаа бөгөөд ажилтнуудынхаа тоог цаашид нэмнэ гэсэн байна. Энэ эмнэлэг хотын төвөөс хол учраас ажилтнуудад зориулан тав тухтай дотуур байр хүртэл байгуулсан. Ингэснээр эмч мэргэжилтнүүд гэр рүүгээ харих, буцаж ирэх гэж цаг зарцуулахгүй гэжээ.
Вороновское сууринд коронавирусний халдвартай хүмүүсийг эмчлэх эмнэлэг ашиглалтад орлоо | ||
Үзсэн: 578 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.