Шууд Chart

Нур-Султан хотод 13 хоногийн дотор халдвартын эмнэлэг барьжээ

2020-04-21 16:43:15

Казахстаны засаг захиргаа шинэ коронавирус дэгдсэнтэй холбогдуулан Нур-Султан хотод 13 хоногийн дотор халдвартын эмнэлэг барьж дуусгалаа. Энэ тухай Казахстаны Ерөнхийлөгчийн дэргэдэх Онц байдлын дэглэмийг хангах улсын хорооны шуурхай штабаас өнөөдөр мэдээлсэн байна.

Орчин үеийн шаардлагад нийцсэн, 200 ортой ийм эмнэлгийг мөн Алма-Ата, Шыкмент хотод барихаар төлөвлөж байна. Энэ эмнэлэг шинэ коронавирусний цар тахлын нөхцөлд олон хүний амь насыг аврахаас гадна цар тахал дууссаны дараа ч энгийн эмнэлэг болгон ашиглаж болно гэжээ.

Казахстаны Эрүүл мэндийн сайд Елжан Биртанов “Би дэлхийн олон сайхан эмнэлгийг харж байсан. Харин энэ эмнэлгийг анх нүдээр үзээд л Казахстаны барилгачид хурдан, чанартай, олон улсын технологиор эмнэлэг барьж чаддаг гэдэгт итгэсэн” гэж мэдэгджээ.

Казахстаны одоогийн халдвартын эмнэлгүүд 1970-1980-аад онд баригдсан, агааржуулалт, аюулгүй байдал талаасаа орчин цагийн стандартад тэр бүр нийцэхгүй байгааг тэрбээр онцолсон юм. Тиймээс шинэ барилга барихдаа эдгээр асуудлыг тооцож үзсэн гэжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Нур-Султан хотод 13 хоногийн дотор халдвартын эмнэлэг барьжээ  
Үзсэн: 603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй