
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Байнгын төлөөлөгчдийн хорооны 126 дугаар нээлттэй хуралдаан өнгөрсөн сарын сүүлчээр Кени Улсын Найроби хотноо болж өндөрлөлөө. Хуралдаанаар 2012-2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн байдлыг хэлэлцэж 2014-2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн төлөвлөлтийг сонслоо. Хуралдаан хамтран ажиллаж байгаа байгууллагуудын оролцоо, шинжлэх ухаан-бодлогын асуудлаарх харилцан уялдаа, мэдээллийн хүртээмж, усны чанар, экосистемийн үйлчилгээ, биологийн олон янз байдал, химийн бодис, хог хаягдлын асуудал зэрэг сэдвээр дөрвөн өдөр үргэлжилж, дугуй ширээний хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Уг хуралд манай улсаас БОНХЯ-ны Гадаад, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Батболд оролцсон юм. Хуралдаанаас 2014 оны есдүгээр сард Ази, Номхон далайн дэд бүс нутаг хоорондын Байгаль орчны асуудлаарх Бодлогын 11 дүгээр зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсад хийхээр товлосон байна. Энэхүү уулзалтад дэд бүс нутаг тус бүрийг даргалагч орны төлөөлөл болох Байгаль орчны асуудал хариуцсан сайд, Засгийн газар хоорондын төлөөллүүд, НҮБ-ын байгууллагуудын төлөөлөгчид оролцдог ажээ.
Байгаль орчны асуудлаар Монголд зөвлөлдөнө | ||
Үзсэн: 1103 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.