Шууд Chart

Дональд Трамп цагаачлалын түр хориг тавих тухай зарлигт гарын үсэг зурлаа

2020-04-23 16:42:42

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт шинэ коронавирусний халдварын дэгдэлтээс болсон эдийн засгийн сөрөг үр дагаврыг арилгах зорилгоор улс орондоо цагаачлалын түр хориг тавих тухай зарлигт гарын үсэг зурлаа.

Дональд Трамп Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр “Америкийн ажилчин ангийнхаа ашиг сонирхлыг хамгаалахын төлөө би АНУ руу цагаачлалыг түр зогсоох тухай зарлигт дөнгөж сая гарын үсэг зурлаа. Энэ нь эдийн засаг нээгдсэний дараа манай ажилгүй болсон иргэд хамгийн түрүүнд ажилтай болох баталгаа болно. Мөн эрүүл мэндийн салбарт америкчуудынхаа нөөц бололцоог хадгалахад тустай” гэж хэллээ.

Цагаачлалын түр хоригт коронавирустэй тэмцэхэд шаардлагатай тусламж үзүүлж чадах эмч, бусад ажилтнууд ороогүй гэдгийг тэмдэглэсэн байна. Дональд Трамп ийм зарлиг гаргана гэж өмнө нь мэдэгдэж байсан. Цагаачлалын хориг хоёр сарын хугацаатай үйлчилнэ, цаашид сунгах эсэхийг тухайн үед нь шийдвэрлэнэ гэсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп цагаачлалын түр хориг тавих тухай зарлигт гарын үсэг зурлаа  
Үзсэн: 548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй