
АНУ-д "COVID-19" халдвар мууранд туссан эхний тохиолдлууд бүртгэгдлээ. Гэхдээ коронавирус гэрийн тэжээвэр амьтдаар дамжин хүнд халдсан баримт байхгүй гэж Америкийн Үндэсний харшил, халдварт өвчний хүрээлэнгийн тэргүүн Энтони Фаучи мэдээлжээ.
Нью-Йорк мужийн өөр өөр газар амьдардаг гэрийн тэжээвэр хоёр мууранд коронавирусний шинжилгээ хийхэд эерэг хариу гарсан байна. Эмч нар эдгээр муурыг хүнээс халдвар авсан байж болзошгүй гэж таамаглаж байна.
Халдвар авсан эхний муурын эзэнд томуугийн шинж тэмдэг илэрснээс долоо хоногийн дараа муур "COVID-19"-ийн халдвар авсан болох нь батлагдсан. Гэхдээ эзэн нь шинжилгээ өгөхөд коронавирусний халдвартай гэж гараагүй байна. Тиймээс муур гадуур зугаалж яваад халдвар авсан байх магадлалтай байна. Харин хоёр дахь муур нь эзнээсээ коронавирусний халдвар авсан байж болзошгүй байгаа юм.
Энтони Фаучи гэрийн тэжээвэр амьтан халдвар авч болох ч вирус амьтдаас хүнд дамжсан гэх баримт байхгүй гэсэн байна. Тиймээс хүмүүсийг гэрийн тэжээвэр амьтдаасаа айх хэрэггүй гэж тэрбээр ярьжээ.
Үүнээс гадна Нью-Йоркийн Бронкс дүүрэгт байрлах амьтны хүрээлэнд дөрвөн бар, гурван арслан коронавирусний халдвар авчээ.
АНУ-д муур "COVID-19" туссан анхны тохиолдол бүртгэгдлээ | ||
Үзсэн: 687 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.