Шууд Chart

Агаар дахь нүүрстөрөгчийн ялгарал 6 хувиар буурна

2020-04-23 17:03:01

Агаар дахь нүүрстөрөгчийн ялгарал 6 хувиар буурна гэж Дэлхийн цаг уурын байгууллага тооцоолж байна. Лхагва гарагт тохиосон олон улсын Эх дэлхийн өдрөөр Дэлхийн цаг уурын байгууллагын удирдлага интернетээр сэтгүүлчидтэй холбогдсон байна.

“Шинэ Коронавирусний хямрал хүлэмжийн хийн ялгаралд нөлөөлсөн. Тээвэр, аж үйлдвэрийн эрчим хүчний үйлдвэрлэлээс үүдэлтэй хүлэмжийн ялгарал багассанаас энэ жил нүүрстөрөгчийн давхар исэл 6 хувиар бага ялгарна” гэж Дэлхийн цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Питтери Таалас тайлбарлажээ.

Нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал нэг жилийн хугацаанд 6 хувиар багасна гэдэг нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн сайн үзүүлэлт гэж зарим хэвлэлд тэмдэглэжээ.

Гэхдээ энэ нь бид эх дэлхийгээ НҮБ-ын тодорхойлсон зорилтод хүргэж хэвийн байдалд нь оруулахад хангалтгүй гэдгийг Дэлхийн цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Питтери Таалас анхааруулсан байна. Тэрбээр “Дэлхийн цаг уурын байгууллагыг 1970 онд байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл дэлхийн дундаж температур цельсийн 0.86 хэмээр нэмж дулаараад байна” гэжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Агаар дахь нүүрстөрөгчийн ялгарал 6 хувиар буурна  
Үзсэн: 621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй