Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Рамадан сарын цугларалтыг олон орон хоригложээ

2020-04-25 11:28:54
Error loading player: No playable sources found

Хөл хорих шийдвэрээр лалын шашны Рамадан сарын цугларалтыг олон орон хорьж байгаа ч, зарим улсад шийдвэрээ сулруулж, заримд нь хэрэгжүүлэхгүй тохиолдол гарах болжээ. Дэлхий дээрх лалын шашинтай 1.8 тэрбум хүний хувьд сарны тооллоор тоолж, нэг сар орчим үргэлжилдэг Рамадан мөргөл дөрөвдүгээр сарын 24-ний баасан гарагт эхэлж байгаа ч, энэ ёслолыг дэлхийн олон улс хориглоод байна.

Саудын Арабаас эхлээд Египет зэрэг олон улс сүм хийдүүдээ хаан, хүмүүсийг гэртээ мөргөж залбирахыг уриалаад байна. Үүний улмаас хоол хүнсээ бусаддаа хуваалцдаг уг баярын нэг уламжлал хэрэгжих боломжгүй болсон тул Египтэд төрийн бус байгууллага оршин суугчдад хүнс тараажээ.

Гэхдээ тус улсын Засгийн газар хорио цээрийн дэглэмийн хугацааг шөнийн цагаар багасгаж буй юм байна. Мөн Алжир, Арабын нэгдсэн Эмират зэрэг улсууд хязгаарлалтаа сулруулна гэж зарласан байна.

Лалын шашинтай иргэдийнхээ тоогоор тэргүүлдэг Индонези улс хөл хөдөлгөөн хорьсон боловч тус улсын нэг мужид хүмүүсийг олноороо цуглаж мөргөхийг нь зөвшөөрч, албан ёсны удирдамжийг үл тоомсорлож байна гэсэн мэдээ байна.

Пакистанд Рамадан сар бямба гарагт эхэлнэ. Энэ улсын шашны номлогчид хөл хорих арга хэмжээнээс чөлөөлөхийг шаардаж, маргаан дэгдээгээд буй юм байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Рамадан сарын цугларалтыг олон орон хоригложээ   
Үзсэн: 1216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй