
Венесуэлийн засаг захиргаа тавдугаар сарын 1-нээс цалингийн доод хэмжээгээ нэмэгдүүлж, нийгмийн хангамжаа өсгөх шийдвэр гаргалаа. Цалингийн доод хэмжээ нэмэгдэж, ирэх сараас 400 мянган боливар болох юм байна. Энэ нь Венесуэлийн Төв банкны одоогийн албан ёсны ханшаар бол 2 доллар 35 центтэй тэнцэх хэмжээний мөнгө юм. Өмнө нь тус улсын цалингийн доод хэмжээ 250 мянган боливар байжээ.
Түүнчлэн цалин дээр нэмэгдэж 400 мянган боливарын нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний талон хуваарилах гэж байна. Тэгэхээр нэг иргэний хамгийн доод орлого 4 америк доллар 70 цент болно гэсэн үг юм. Венесуэл улс сүүлийн жилүүдэд нийгэм-эдийн засаг, улс төрийн хурц хямралд нэрвэгдээд байна.
АНУ-ын зүгээс энэ улсад хатуу хориг тавьж, 2019 оны эхнээс хойш үндэсний валют нь 900 хувиар унасан. Жилийн дүнгээр үнийн өсөлт 815 мянган хувьд хүрчээ.
Хямралын улмаас Венесуэлийн иргэдийн бараг гуравны нэг орчим хувь нь хоол хүнсний дутагдалд орсон тухай олон улсын хэвлэлүүдэд мэдээлдэг. НҮБ-ын мэдээллээс үзэхэд энэ улсаас 4.8 сая орчим хүн дүрвэжээ. Харин энэ жил Венесуэлиэс цагаачлах хүний тоо 6 саяыг давж магадгүй гэж Олон улсын валютын сангаас мэдэгдсэн байна.
Венесуэл улс цалингийн доод хэмжээгээ нэмэгдүүлнэ | ||
Үзсэн: 457 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.