
Ливийн засаглал цэргийнхний гарт шилжлээ гэж Ливийн үндэсний армийн ерөнхий командлагч, фельдмаршал Халифа Хафтар мэдэгдлээ. Тэрбээр 2015 онд Мароккогийн Схират хотод байгуулсан, Үндэсний зөвшилцлийн Засгийн газар байгуулах тухай “Ливийн улс төрийн гэрээ” нуран унасан гээд, Ливийн үндэсний арми ард түмний хүсэл эрмэлзэлд нийцсэн иргэний байнгын институци байгуулахаар ажиллах болно гэж мэдэгдсэн байна.
Ливид 2011 онд удирдагч Муаммар Каддафийг түлхэн унагаж хөнөөсний дараа бүлэглэлүүд хоорондын зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа юм. Үүнээс болж энэ улсад хоёр засаглал тогтжээ. 2015 онд Схират хотод НҮБ-ын зөвшөөрлөөр Ливи хоорондын хэлэлцээр хийж, Триполи хотод үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах шийдвэрт хүрсэн. Гэвч Тобрук хотод армийн дэмжлэгтэй Ливийн парламент үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас Халифа Хафтар нийслэл Триполи руу довтолж эхэлсэн билээ.
Ливийн засаглал цэргийнхний гарт шилжлээ гэж мэдэгдэв | ||
Үзсэн: 502 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.