Шууд Chart

Баруун Африкт өлсгөлөнд нэрвэгдсэн хүний тоо 50 саяар нэмэгдэж болзошгүй байна

2020-04-28 16:39:36

Шинэ коронавирусний нөлөөгөөр Баруун Африкт өлсгөлөнд нэрвэгдсэн хүний тоо 50 саяар нэмэгдэж болзошгүй гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын бүсийн зохицуулагч Кумба Соу мэдэгдлээ. Энэ нь өлсгөлөнд нэрвэгдэх хүний тоо одоогийнхоос бараг 5 дахин нэмэгдэнэ гэсэн үг юм.

Уур амьсгалын өөрчлөлт, царцааны халдлага, зэвсэгт мөргөлдөөн зэргээс болж Баруун Африкт өдгөө 11 сая орчим хүн удаан хугацааны турш өлсгөлөнгийн байдалтай аж төрж байна. Хэрвээ шуурхай арга хэмжээ авахгүй бол энэ зун гэхэд л 17 сая хүн өлсөж зовж эхэлнэ гэсэн тооцоо гарчээ. Дээр нь шинэ коронавирусний нөхцөл байдлын улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч, хүнсний нөөц хомсдон, 50 сая иргэн хүнсний хямралд орох магадлалтай байна. Тэр дундаа хүүхдүүд, эмэгтэйчүүд, нүүдэлчин малчид, фермерүүд хүн амын хамгийн эмзэг бүлэг гэж Кумба Соу хэлсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Баруун Африкт өлсгөлөнд нэрвэгдсэн хүний тоо 50 саяар нэмэгдэж болзошгүй байна  
Үзсэн: 568 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй