Шууд Chart

Жирэмсэн үедээ нуруун дороо дэр тавьж хэвтэх нь тустай

2014-04-03 15:45:46

Жирэмсний үед хэвтэх байрлал чухал нөлөөтэй байдаг. Эхэн үедээ жирэмсэн хүүхнүүд ямар ч байрлалд орон унтдаг. Гэвч цаашдаа өмнөх байрлалаа авч унтахад тааламжгүй болж эхэлвэл түүнийгээ солих хэрэгтэй юм.

Таван сартай үед сав хөөж аарцагны ясны хэмжээнээс томорч эхэлвэл жирэмсэн эмэгтэйчүүд байрлалдаа анхаарал тавих хэрэгтэй болно.
 
Долоон сартайгаас хойш нуруугаараа хэвтэх шаардлагагүй. Энэ үед ураг дэндүү том болох тул нурууны хөндийд оршдог судаснуудыг дардаг байна. Ингэснээр цусны хэвийн эргэлт алдагддаг юм.
 
Эмч нар жирэмсэн эхчүүдэд хажуугаараа, тэр тусмаа зүүн талаараа хэвтэхийг зөвлөдөг. Баруун талаараа хэвтвэл бөөрөнд хүчтэй даралт үүсэх юм. Долоон сартайгаас хойш унтахад тааламжгүй болж эхэлвэл дэрийг ашиглах нь зүйтэй. Түүнийг нуруун дороо, гуян дороо тавих юм уу хөлнийхөө дунд хавчуулж болно.
 
 

Жирэмсэн үедээ нуруун дороо дэр тавьж хэвтэх нь тустай   
Үзсэн: 1515 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй