Шууд Chart

Зүүн зүгийн нутгаар шороон шуурга шуурна

2014-04-04 08:46:03

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.  Увс нуурын хотгороор 0-5 хэм хүйтэн, Алтайн уулархаг нутгаар 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 15-20 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр.15-17 хэм дулаан байна.               

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2014 оны 4 дүгээр сарын 05-наас 2014 оны 4 дүгээр сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 8-нд төв, зүүн зүгийн нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи 6-нд Алтайн уулсаар, 7-8-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 7-12 хэм хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгороор 3-8 хэм хүйтэн, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 5-10 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр 19-24 хэм бусад нутгаар 14-19 хэм дулаан байна. 7-нд нутгийн баруун хойд хэсгээр, 8-нд ихэнх нутгаар өдөртөө сэрүүснэ.


Зүүн зүгийн нутгаар шороон шуурга шуурна  
Үзсэн: 836 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй