Шууд Chart

Ажлын байранд санахад илүүдэхгүй 10 зарчим...

2014-04-04 11:24:58

Хүмүүс аль нэгэн хамт олны дунд орж ажиллахад зарим нэг хүндрэлүүд тохиолдох нь бий. Ийм байдалд орохгүйн тулд доорх зөвлөмжийг санаж явахад илүүдэхгүй юм.

• Хэн нэгэн хамтрагч нөхрөө шүүмжлэхдээ этгээд үг хэллэг хэлж гомдоохгүй байхыг хичээх хэрэгтэй. Учир нь цаад хүндээ эвгүй сэтгэгдэл төрүүлж улмаар цаашдын харьцаанд тань ангал үүсэж мэдэх юм.

• Бусдад хандаж үг хэлэхдээ хуруугаараа заахгүй байх. Учир нь энэ нь маш бүдүүлэг үйлдэл юм.

• Хэн нэгнийг буруу үйлдэл хийх, алдаатай санал дэвшүүлэх болон шийдвэр гаргасных нь төлөө эрс буруушаах гэсний хэрэггүй. Аль болох эелдгээр хэлж ойлгуулах нь хамгийн шилдэг шийдэл төдийгүй аливаа зөрчил маргаан үүсэхээс сэргийлэх болно.

• Шинээр ирсэн хамтрагч нөхөртөө хүн бүр өөрсдийн хариуцсан ажлаа хийдэг гэдгийг эхнээс нь анхааруулж хэлээрэй.

• Өөрийн хийж буй ажлын талаар өрсөлдөгч этгээддээ дэлгэрэнгүй ярих хэрэггүй. Нэн ялангуяа шинэ санаа шийдэл хийгээд урьд өмнө нь гаргаж байсан алдаа дутагдлын талаар ам нээгээд ч хэрэггүй. Учир нь түүнд өгөөш болж мэдэх юм шүү.

• Ажлын байранд хов жив хөөцөлдөх асуудлыг таслан зогсоох хэрэгтэй. Ингэхийн тулд өөрөө уг асуудалд, оролцохгүй байх нь чухал юм.

• Хэн нэгэн хүн таны талаар таагүй зүйл ярьсан байх аваас мэдээгүй юм шиг байхыг хичээгээрэй. Хэрэв энэ байдал цаашид удаан үргэлжлэх аваас цаад хүндээ хатуу сануулга өгч асуудлыг шийдэх хэрэгтэй.

• Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байж сурах хэрэгтэй. Хэт нэг талыг баримтлахаас татгалзаарай.

• Бусдын ярьж хэлэхийг сайтар сонсож, хүлээж авдаг чадвартай байх ёстой.

• Ярихаа урьтал болголгүй хийж хэрэгжүүлдэг байх, хэлэх гэснээ шуудхан хэлчихдэг байх нь зүйтэй.


Ажлын байранд санахад илүүдэхгүй 10 зарчим...  
Үзсэн: 960 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй