Шууд Chart

Мэргэжлийн камерыг нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

2020-05-20 14:42:14

Сонгон шалгаруулалтын нэр: МҮОНРТ-ийн үйл ажиллагаанд  шаардагдах мэргэжлийн камерыг нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Сонгон шалгаруулалтын дугаар: А/43

МҮОНРТ-ийн үйл ажиллагаанд шаардагдах мэргэжлийн камерыг худалдан авалтын гүйцэтгэгчийг зарлаж байгаа тул эрх бүхий оролцогчдоос үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд

  • Бүтээгдэхүүний чанарыг илэрхийлсэн сертификатын хуулбар
  • Компанийн гэрчилгээ/нотариатаар баталгаажуулсан/
  • Үнийн санал болон нийлүүлэх боломжтой хугацаа, баталгаат хугацааг тодорхой бичих
  • Дараах Техикийн үзүүлэлтийн дагуу байх
  1. 4096 х 2160 нягтаршилд 120, 2048 х 1080 нягтаршилд 240 хүртэл кадр удаашруулж авах боломжтой
  2. 2. 16.5 алхам өнгөний динамиктай
  3. 23.0 мм х 10.8 мм мэдрэгчтэй
  4. 17 х 33мм-ээс багагүй дурантай
  5. EF бүхий дурангийн суурь болон хувиргагчтай
  6. Секундэд 140mb дамжуулах чадалтай өгөгдөл хадгалах 120GB, 480GB санах хатуу диск болон уншигчтай
  7. Мэргэжлийн түвшний HDMI, SDI оролттой 4.5 инчээс багагүй хуруу мэдрэгчтэй хянах дэлгэц
  8. Зөөврийн хатуу хайрцагтай
  9. Баттерейтай
  10. Мэргэжлийн дүрс, видео бичлэг засвар, өрөлт хийх софтвейртэй

Үнийн санал ирүүлэх хаяг:

Баянгол дүүрэг, 11-р хороо, Хувьсгалын зам-3,
МҮОНРТ-ийн байр стратеги төлөвлөлтийн алба
Холбогдох хаяг:  email: strategy@mnb.mn 

Утас: 11327245

Нийтэлсэн: MNB тендер

Мэргэжлийн камерыг нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна  
Үзсэн: 1495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй