Шууд Chart

“Хоггүй дүүрэг хороо-бидний оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг өрнөлөө

2014-04-08 16:45:19

Баянзүрх дүүргийн Иргэний танхим санаачлан “Хоггүй дүүрэг хороо-бидний оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт “Нийтлэг Үйлчилгээний Газар-4” -ийн ажилтан албан хаагчид болон иргэний танхимын төлөөлөл оролцсон байна.

Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр оролцогсод хоггүй дүүрэг болоход иргэд юунд анхаарах талаар санал бодлоо хуваалцаж, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцлаа. Мөн ахуйн хог хаягдлыг зориулалтын уутанд хийж хэвших, хороодын хэсгийн ахлагч энэ асуудалд “Нийтлэг Үйлчилгээний Газар”-ын байцаагч нартай графикийн дагуу нягт хамтран ажиллах , хог хаягдалгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

Хэлэлцүүлгээс “Амьдрах сайхан орчин хайж байхаар, байгаа орчноо өөрчилье” гэсэн уриа гарган, холбогдох албаныхан хамтарч ажиллахаар боллоо.

 


“Хоггүй дүүрэг хороо-бидний оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг өрнөлөө   
Үзсэн: 944 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй