Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.04.09/

2014-04-09 05:20:38

Өнөөдөр аргын тооллын 2014 оны дөрөвдүгээр сарын 9. Лхагва гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын шинийн 10. Үнэг одтой, есөн улаан мэнгэтэй цагаан нохой өдөр. Буд гараг. Өдрийн барилдлага Рашаан.  Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 6 цаг 26 минутад мандан, 19 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ  хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19):  Хүнд өдөр. Өнөөдөр таны ойр дотны хүн маш их тус болох байх. Та ахмад хүний үгийг сайн сонсох хэрэгтэй. Энэ цаг үед танд удамшлын өвчин илэрч магадгүй. Эрт оношийг нь тогтоолговол хожим гарах хүндрэлээс сэргийлнэ.
 

 

Үхрийн орд (4/20-5/20): Энэ өдөр өөрийн карьераа өсгөхийн төлөө хувийн төлөвлөгөө, гэр бүл болон хүүхэдтэй харьцах харьцаанаас салах өдөр. Ихэнх үхрийнхэнд бүх зүйл тэдний хувийн амьдралд саад болоод байгаа мэт санагдах болно. Шийдэмгий хөдөл.

 

 

Ихрийн орд (5/21-6/21): Ойлгомжгүй өдөр. Зөв зам сонгох гэж удаан гуниглах нь тэнцвэртэй байдлаас бүр мөсөн гаргаж орхино. Өнөөдөр таны зорилго бол анхны сэтгэгдлээр, түргэн ажиллаж, удаан бодолгүй сонголт хийх явдал байна. Гэхдээ энэ үед бүх хүмүүсийн сонирхлыг харгалз. Өвчнөөс урьдчилан сэргийлэхэд таатай.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Таатай өдөр. Хайртай хүнтэйгээ үүсгэсэн маргаан, үл ойлголцлоо гадуур хамт гарснаар шийдэж болох юм. Нөхцөл байдлаас түр хөндийрөн, хэсэг зуур ганцаараа байгаад үз. Ганцаараа гадуур алхан, байгалийн сайхныг харан өөрт байгаа сэтгэлийн түгшүүрээ арилга. Стресст орсон хүмүүсийн хувьд иогын дасгал, бясалгал тус болно.

 

Арслангийн орд (7/23-8/22): Хичээл сурлага шинэ ажил хэрэг эрхлэх хайрттайгаа харьцахад таагүй өдөр. Бодит байдлыг үнэн зөвөөр үнэлэхийг зөвлөе. Та өнөөдөр хөрөнгөнийхөө нэг хэсгийг алдана эсвэл хүлээж байсан мөнгө тань орж ирэхгүй болох нь. Од эрхсийн таагүй байрлалын улмаас элдэв таагүй зүйлд орооцолдож болзошгүй байна. Өөрийн болон дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарлаа хандуул.

 

Охины орд (8/23-9/22): Зөрчилдөөнтэй өдөр. Энэ өдрийн уриа нь өөртөө итгэх итгэл юм. Ямарч тохиолдолд сэтгэлээр бүү уна. Гэр бүлийн харьцаан дахь байдал тийм ч таатай бус байна. Хуримтлагдсан ажил хэргээ цэгцэл. Тооцоолоогүй материаллаг зардал гарах тул эртнээс бэлтгэлтэй бай.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Зарим нэг нь группийн удирдагч, компаний гүйцэтгэх захирал, нам улс төрийн холбоо болон орон нутгийн зөвлөлийн томоохон албан тушаалд томилогдох болно. Харин зарим нэг нь зохион байгуулсан үйл ажиллагаа санаа зовоосон зүйлтэй нүүр тулах бөгөөд энэ асуудлууд харагдаж байгаагаасаа ч илүү хүнд байх болно. Гэнэтийн аялал болон сургалтын үйл ажиллагааны сунжирсан байдал таны санааг зовоох болно.

Хилэнцийн орд (10/23-11/21): Идэвхитэй бүтээлч өдөр. Хамгийн гол нь юуг ч хольж хутгахгүй байх нь жижиг сажиг зүйлд анхаарлаа сарниулахгүй байх явдал юм. Гол зүйл дээрээ анхаарлаа хандуул. Бүлгээрээ хичээллэх багаар ажиллахад танд амар байх болно. Оройдоо айлд зочил эсвэл гэртэй хэн нэгнийг урьж хөгжилтэй өнгөрөө.


 

Нумын орд (11/22-12/21): Худалдаа наймааны ажлаа зогсооход тааламжтай өдөр. Шинэ танилтай болж, хуучин харилцаагаа сэргээнэ. Таны амьдралын хүч ямар ч ажлыг засч чадах өндөрт байна. Шинэ холбоогоо ашиглаж, хойшлуулшгүй ажлаа шийдэх чухал мэдээлэл авна. Боломжгүй байх гүтгэлэгээс хол бай.

 

Матрын орд (12/22-1/19): Бүтээлч өдөр. Таны оргилом эрч хүч урт хугацааны төлөвлөгөөнөөс хамаарч, баялагийн байдлаа сайжруулна. Энэ өдрийн үйл явдал таны баялагийг нэмэгдүүлнэ. Хувийн амьдралд шинэчлэл гарна. Толгойгоо алдах хэрэггүй, үүлэнд хөвөх хэрэггүй. Та бодит байдлын мэдрэмжээ алдсан бол хуурмаг байдал, эндүүрэлд бодитой хандаж чадахгүй.

 

Хумхын орд (1/20-2/18): Харилцаа холбоо найдлагагүй хуурамч болж хайртай хүндээ гомдох зэрэг таагүй явдалаар дүүрэн өдөр. Хайртай хосууд маргалдсаны улмаас салах дээрээ тулж магадгүй. Сэтгэл хөдлөлөө хянаж өөрийн дутагдалтай талдаа дүгнэлт хий. Бусдыг сонс хүлээцтэй байхыг зөвлөж байна.
 

    

Загасны орд (2/19-3/20):  Хувийн амьдралын таагүй байдал нь ажил төрөлд муугаар нөлөөлж болзошгүй. Удирдах түвшиний хүнтэйгээ харьцахдаа болгоомжтой байхгүй бол ажлаасаа халагдах магадлалтай. Болж буй зүйлийг бодитоор харах хэрэгтэй. Та алдаа эндэгдлийнхээ төлөөсийг төлөх цаг ирнэ.


Өнөөдрийн зурхай /2014.04.09/  
Үзсэн: 807 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй