
Туул голын сав газрын захиргааны ажлын хэсэг Хан-Хэнтийн тусгай хамгаалалттай газрын захиргаатай хамтран Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ сумдад ажиллаж голын эхлэл хэсгийг тэмдэглэсэн самбар байршуулж, эх орчмын цутгал гол горхийг тодруулсан байна.
Мөнгөнморьт сумын төвөөс баруун хойш чиглэлд хамтарсан баг Бүрхийн даваа нэртэй газар хүртэл 45 орчим км машинаар, Бүрхийн давааны өврөөс таван км явган туулж Туул голын эхэнд очин “Туул голын эх” хойд өргөрөгийн 48030’59.2”, зүүн уртрагийн 108014’08.2” цэгээс эхэлж байгааг тодруулсан байна.
Туул голын эхийг тэмдэгжүүллээ | ||
Үзсэн: 826 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.