Шууд Chart

Та ажилд орохоор зэхэж байна уу...

2014-04-11 16:11:53

Та ажилтай болох зорилгоор ярилцлагад орох гэж байгаа бол дор байгаа зөвөлгөөг анхаарахад илүүдэхгүй.

1.     Ярилцлаганд оролцохдоо хэн нэгнийг дагуулж очиж болохгүй, ганцаараа оч.

2.   Ярилцлагын цагаас хоцорч огт болохгүй, үүнийг уламжлаад таныг цаг зөв зохицуулж чаддаггүй гэж үзнэ. Хэт эрт бас ирж болохгүй, та тухайн ажилд орохын тулд юу ч хийхэд, ямар ч золиос төлөхөд бэлэн мэт сэтгэгдэл төрүүлнэ.

3.    Та өрөөнд ороод “суу” гэж өгсөн сандлыг өөр газар тавих зэргээр аашилж болохгүй, одоо бол та биш тэр эзэн гэдгийг бүү март.

4.     Ярих төлөвлөгөөгөө өмнө нь гарга, өөрийн давуу талаа ярихад бэлд, бусдаас ялгагдах онцлогоо тодорхойлж мэд. Тэгвэл олон өрсөлдөгчөөс чухам таныг тогтоож авна.

5.     Ажил олгогч өөрийн дассан сурснаар ярилцлагыг явуулдаг, та түүнд захирагд, түүнийг ярьж байхад тасалж болохгүй.

6.     Таны сэтгэл хөдөлж догдолсон ч бүү ил гарга, амгалан тайван байхыг хичээ.

7.   Та тавьсан асуултанд хариулахын зэрэгцээ өөрөө асуулт тавихаа мартав, хийх ажлынхаа талаар аль болох ихийг мэдэхийг оролд.

8.     Ажил олгогч өөрөө цалингийн асуудлыг хөндөж ярихыг хүлээ. Энэ тухай яриаг өөрөө бүү эхэл.

9.    Ярианы төгсгөлд “Яадтай уулзах гэж цаг зав гаргасанд талархъя” гэсэн утгатай эелдэг үг хэл, мөн тухайн ажил таны сонирхлыг татсаныг дурьд. Хэрэв таныг явахыг хүсвэл өөрийнхөөрөө зүтгэж, хэлснээс нь зөрж үлдэх гэж бүү хичээ, ингэснээр та юу ч хожихгүй.

10.  Асуудлыг хэрхэн шийдсэнийг мэдэхийн тулд хэн эхэлж утасдахыг лавла, хэрэв та бол хэзээ, ямар утсаар хэнтэй ярихаа тодруул.


Та ажилд орохоор зэхэж байна уу...  
Үзсэн: 1780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй