
“Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Италийн Франк Чамизо, 2018, 2019 оны дэлхийн 79 кг-ын жингийн аварга АНУ-ын Кайл Дейк нарын халз барилдаан өчигдөр АНУ-ын Техас мужийн Остин хотод болов.
Чөлөөт бөхийн ертөнцөд томоохон хүлээлт үүсгээд байсан дунд жингийн дэлхийн хоёр шилдэг бөхийн “тулаан” байлаа.
Тэд энэ жилийн нэгдүгээр сард Италийн нийслэл Ромд болсон олимпын чансааны оноо олгох Маттео Пелликонегийн нэрэмжит тэмцээнд анх удаа таарах байсан ч Чамизо ЕАШТ-д бэлтгэх гээд оролцоогүй.
Харин янк эр Италид өрсөлдөгчдөө илт илүүрхсээр жиндээ тасархай түрүүлсэн билээ. Олны анхаарлыг татсан дээрх халз барилдаанд Токиогийн олимпод 74 кг-ын жинд барилдахаар шулуудсан Дейк өрсөлдөгчөө 4:3-аар илүүрхэв. Дейк ирэх жил дотооддоо Жордан Барроузыг ялах аваас тэд Токиогийн олимпод дахин таарах магадлал өндөр.
Дэлхийн хошой аваргуудын дуэльд янк эр илүүрхэв | ||
Үзсэн: 1108 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.