Шууд Chart

Дэлхийд ганцхан дээлтэй монгол наадам

2013-07-12 12:08:20

 

Дэлхийд ганцхан дээлтэй монгол наадам дэрэлсэн тэрлэг шиг эх оронд минь наадамчин олны омогшил бахархалаар дүүрэн нижгэр сайхан үргэлжилж байна. Уншигч та бүхэндээ маргааш буюу 13нд болох Дээлтэй монгол наадмын талаарх мэдээллийг уншиж сонирхуулахыг зорилоо. Монгол үндэсний дээл хувцасаа өмсөн Сүхбаатрын талбайдаа наадамчин олонтойгоо эх орныхоо өв соёлыг сурталчилан таниулж гадаад дотоодын жуулчид, ард түмэндээ бахархах сэтгэлийг төрүүлэхийг уриалж байна.
Аливаа улс үндэстнийг тодорхойлох гол үнэт зүйлд үндэсний хувцас чухал байр суурь эзэлдэг. МЭӨII зуун буюу Хүннү гүрний үед монгол хувцасны дүр төрх бүрэлдэн тогтжээ. Монгол үндэсний дээл нь жилийн дөрвөн улирал буюу халуун хүйтэн хосолсон  уур амьсгалд сайтар зохицож, нүүдэлчин ард иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан байдгаараа онцлог юм.Иргэд хотжих тусам үндэсний дээл хувцас хэрэглээнээс халагдаж, зөвхөн баяр наадмын өдрүүдэд өмсөх нь элбэг болсон. Харин 2008 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Дээлтэй монгол” наадам нь Монгол үндэсний дээл хувцсыг сэргээн таниулсан, гадаад дотоодын жуулчдад, танилцуулж, үндэсний өв соёлоороо бахархах сэтгэлийг сэргээх болсон нь эх орноороо бахархах,омогших сэтгэлийг нь улам бадраах болсон билээ Анх дээлтэй монгол наадамд 100 гаруй хүн оролцож байсан бол 2012 онд албан байгууллага, аж ахуй нэгж ард иргэдийн нийлсэн 10 000 гаруй хүн оролцож байжээ. Уг наадмын цар хүрээ жил ирэх тусам тэлсээр байгааг дээрх дүнгээс харж болохоор байна. Дээлтэй монгол наадмын үеэр үндэсний дээл хувцсаараа гоёод зогсохгүй олон үндэтэн ястны хувцастай тус бүрчлэн танилцаж, загварын шоу үзэхийн зэрэгцээ монгол гар урлал, сийлбэр, ардын урлагийн тоглолтыг үзэж сонирхох боломжтой байдаг юм.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Дэлхийд ганцхан дээлтэй монгол наадам   
Үзсэн: 3293 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй