
Ахмадууд хиймэл шүд хийлгэхийн тулд аймаг, дүүргийн эмнэлэг хөдөлмөр, магадлах комиссын хурлаар ордог нь хүндрэл үүсгэж байна. Нийгмийн халамжийн тухай хуулинд ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн гурван жил тутамд 120 хүртэлх мянган төгрөгийн хөнгөлөлтөөр хиймэл шүд хийлгэх тухай заасан байдаг. Гэвч энэ хөнгөлөлтийг эдлэхийн тулд ахмадууд аймаг, дүүргийн эмнэлэг, хөдөлмөр магадлах комиссын хурлаар орж шүд хийлгэх эсэхээ тодорхойлуулдаг нь хүндрэл дагуулж байгааг тэд хэлж байна.
Хан-Уул дүүргийн 16-р хорооны иргэн, ахмад настан Оюунчимэг ингэж ярилаа.
Энэ асуудал зөвхөн нийслэлээр тогтохгүй, аймаг, сумд, алслагдсан багийн ахмад настанд ч хүндрэл үүсгэж, улмаар хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүйд хүрдэг байна. Тэгвэл энэ асуудалд албаны хүмүүс ямар байр суурьтай байгаа талаар бид Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэргэжилтэн н.Дэлгэрдалайгаас тодруулаа.
Энэ асуудлаар аймаг, дүүргийн халамжийн мэргэжилтнүүдээс гадна, олон ахмадаас гомдол санал иржээ. Гэхдээ журамтай холбоотой бодлогын түвшний асуудлыг салбарын яам тодорхойлдог учраас одоогоор ирсэн саналыг дээш нь уламжилсан, хариу хүлээж байна. Журамд өөрчлөлт оруулах эсэхийг яам шийднэ гэдгийг тэрбээр хэллээ.
Ахмадууд хиймэл шүд хийлгэхэд хүндрэлтэй байна | ||
Үзсэн: 991 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.