Шууд Chart

Элчин сайд Ш.Батцэцэг Кубын Гадаад худалдааны яамны дэд сайдтай уулзав

2020-07-30 12:04:53

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Кубын Гадаад худалдааны яамны дэд сайд, хатагтай Дебора Ривас Саавератай уулзав. Уулзалтад кубын талаас тус яамны Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Ази, Номхон далайн худалдааны асуудал хариуцсан газрын удирдлага нар оролцов.

Уулзалтын үеэр Монгол-Кубын харилцааг эдийн засагжуулах, хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын харилцааг бэхжүүлэх, Кубын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчин, эрх зүйн зохицуулалт, тэргүүлэх чиглэл, боломж, бололцооны талаарх мэдээллийг монголын бизнес эрхлэгчдэд түгээх чиглэлээр хамтран ажиллах, холбогдох уулзалт, арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах тухай  санал солилцож, уулзалтын мөрөөр хэд хэдэн ажил зохион байгуулах талаар санал нэгдэв.


Элчин сайд Ш.Батцэцэг Кубын Гадаад худалдааны яамны дэд сайдтай уулзав  
Үзсэн: 1223 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй