
Өнөөдөр аргын тооллын 2014 оны дөрөвдүгээр сарын 15. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 15. Тэргүүн дагуул одтой, гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр. Ангараг гараг. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Сэрэхүй. Наран 06.16-д мандаж, 19.44-д жаргана. 15.43 цагт сар тэргэл болно. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар малтах, нуур, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Тайван өдөр. Гэр бүлийнхэнтэйгээ харьцах харьцаа сайжирч харилцан сэтгэл ханамжтай болно. Гэрийн ажил ундрах бололтой. Гол нь дотоод сэтгэлийн амар тайван байдлаа хадгалж элдэв зүйлд бүү уруу татагд. Уучлах хайрлах залбирал мөргөл үйлдэхэд таатай.
Үхрийн орд (4/20-5/20): Сэтгэл ханамжтай өдөр. Таны зан чанар олон талтай байна. Сэтгэл хөдлөлөө барих шаардлагатай. Аливаа зүйлийг шинээр сурах эсвэл гардан хийх зэрэг нь гайхалтай үр дүнг авчирна. Та жижиг завь сэлүүрдэх, өөр үндэсний хоол хийх, өөрийн хашаандаа хэрхэн ногоо тарьж ургуулах зэргийг суралцаж болно шүү дээ.
Ихрийн орд (5/21-6/21): Гоо сайхны эрч хүчтэй өдөр. Дур булаам байдал чинь нэмэгдсэнээр сайхан явж байсан зам дээр чинь саад гарч ирнэ. Өнөөдөр ихэнх нь амьдралын нөхцлөө сайнаар өөрчилж чадна. Худалдаа наймаа, эрч хүчээ төвлөрүүлэх зэрэгт тааламжтай өдөр. Өнөөдөр хэнтэй ч ярилцах гэсний хэрэггүй.
Мэлхийн орд (6/22-7/22): Шүүмжлэлт өдөр. Алдаа, сул дорой байдал, бялдууч зан нь санхүүгийн алдагдалд хүргэнэ. Хөнгөхөн өвчин ноцтой болж мэднэ. Зүүд зөнтэй байж ойрын ирээдүйд биелэнэ. Их, бага таагүй зүйлсийг өөрөө л үгүй болго. Ужиг өвчиндөө анхаарал тавь.
Арслангийн орд (7/23-8/22): Шүүмжлэлтэй өдөр. Арслангийнханаас аминч, хөндий зан илэрнэ. Үүссэн асуудлыг шийдэж, амжилтанд хүрэх гэсний хэрэггүй. Эрэгтэйчүүд өөрийн ханьдаа итгэл үзүүл, харилцаандаа хэт шүүмжлэлтэй хандах гэсний хэрэггүй.
Охины орд (8/23-9/22): Өнөөдөр охиныхон амьдралаа хэвийн байдалд оруулж магадгүй. Гэвч урьдын хэрүүл маргааны ул мөр үлдсээр байх болно. Харилцан гомдлыг мартахад бэрх байдаг. Ойр дотныхоо хүмүүсийн дунд байх нь таагүй явдлаас зайлахад хүргэнэ. Гэртээ жижиг баяр зохиогоорой.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Хамтын ажилд таагүй өдөр. Бичиг цаас, баримттай холбоотой ажил нь нэгэн зэрэг шийдэх асуудлыг үүсгэнэ. Өнөөдөр ажил хэргийн уулалт хийх хэрэггүй. Та ганцаардаж байвал үр дүнтэй ажиллана. Танд илүү соргог, өрөвч хүн хэрэгтэй.
Хилэнцийн орд (10/23-11/21): Гэрээ байгуулахад таагүй өдөр. Хүч чармайлт чинь гайхалтай үр дүн авчрахгүй бололтой. Гэр бүлийн харилцаанд хүндрэл гарах буюу хамтрагчидтайгаа маргалдаж болзошгүй. Шинэ танилтай болж, хорт зуршлаа хая. Өдрийн таагүй хандлагыг эсэргүүцэх нь ашиггүй. Та өнөөдөр хэт их хүч зарцуулах хэрэггүй.
Нумын орд (11/22-12/21): Хянуур өдөр. Ажилдаа болон дотны хүмүүстээ анхааралтай хандахгүй бол алдаа гаргаж болзошгүй. Таныг шоглож мэднэ. Өөрийн буруугаа мэдэрч гэмшсэнээр өөрийн эрх чөлөөгөө мэдрэхэд тусална. Хуучнаа одоо үгүйсгэх хэрэггүй. Бүрэн шинэчлэгдэхийн тулд өнгөрснөө бүү орхи.
Матрын орд (12/22-1/19): Чухал өдөр. Та бусдыг ойлгохдоо өнөөдөр тун гаргуун байна. Энэ нь танд нөлөөлж болох юм. Иймээс муу хүмүүсээс зайлсхийж, өөрийн замаар яв. Хэрвээ хөршид тань тусламж хэрэгтэй бол ажилдаа яархаасаа өмнө түүнд туслах нь зүйтэй. Таны ажил хэрэг тийм ч сайн биш байгаа гэдгийг ойлго. Таны сайхан сэтгэл ирээдүйд танд буцаж ирэх бөгөөд өөрийн нэр хүндээр дамжуулан их ашиг олно.
Хумхын орд (1/20-2/18): Урьд өдрийн таагүй байдал нь өнөөдөр ч таны сэтгэл санааг тогтворгүй байхад нөлөөлнө. Тайлан тооцоо хийхгүй байх, бусдад ямар нэг хэлбэрээр өр тавихгүй байхыг зөвлөе. Хэрэв тэгж чадвал бүх зүйл сайн сайхан байх болно. Биеийн хүчний ажил хийх нь танд тустай.
Загасны орд (2/19-3/20) Өдрийн үйл явдал танд ихээхэн туршилт сорилт авчирна. Та өнөөдөр өвдвөл болгоомжтой бай, удаан, хүнд өвчин болж болзошгүй. Амьдралын асуудлаа зүрх сэтгэлээрээ шийдэж болохгүй. Гэхдээ өөртөө хүнд ачаа өгөх хэрэггүй. Хямралт байдлаас гарах энгийн бус аргыг ол.
Өнөөдрийн зурхай /2014.04.15/ | ||
Үзсэн: 1094 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.