Шууд Chart

Гавьяат тамирчин Г.Отгонцэцэг дөрвөн жилийн өмнөх энэ өдөр олимпийн медалийн тавцанд зогсч байлаа

2020-08-13 11:12:58

Галбадрахын Отгонцэцэг хэмээх Монгол жүдоч “Рио-2016” зуны олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг жинд хүрэл медаль хүртэж, Казахстан улсын төрийн далбааг Риогийн тэнгэрт мандуулж Монголчууд төдийгүй Казахстанчуудыг баярлуулж байсан түүхтэй.

Д.Энхбаатар багшийнхаа удирдлаган дор бэлтгэл сургуулилтаа хийдэг Казахстан Улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг нь Риогийн олимпоос хүрэл медаль хүртснээр Монгол Улсын түүхэнд өөр орны нэр дээрээс олимпод оролцон, медаль авсан хоёр дахь тамирчин болсон юм.

Түүнээс өмнө буюу 2008 оны Бээжингийн зуны олимпод Герман Улсын нэрийн өмнөөс гавьяат тамирчин Д.Мөнхбаяр буудлагын спортын гар бууны төрөлд хүрэл медаль энгэртээ зүүж байлаа.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат тамирчин Г.Отгонцэцэг дөрвөн жилийн өмнөх энэ өдөр олимпийн медалийн тавцанд зогсч байлаа   
Үзсэн: 1462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй