Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Хянуур байх өдөр. Өнөөдөр албаны ажил чухал ажил хийх гэж байгаа бол маш гярхай байх хэрэгтэй. Магадгүй та өнөөдөр ажил дээрээ чухал асуудал шийдэж урьдын алдаануудаа залруулах бололтой байна.
Үхэр (4/20-5/20)
Урамшуулагч өдөр. Өнөөдөр үнэхээр ер бусын өдөр байх болно. Өчигдөр та бүхэн дэлхийг ч эргүүлэм их эрч хүчтэй байсан. Өнөөдөр таны гоо сайхны, сайн сайхны, уран бүтээлч, оюун санааны мэдрэмж таны бодож байгаагаас ч илүү өндөр байна. Та өнөөдөр хайртдаа ихээхэн анхаарал хандуулах бололтой.

Мэлхий (6/22-7/22)
Өмнөх өдрийн шинж хадгалагдана. Та өөртөө ямар ч санаа бодолгүй мэт санагдана, үүнд бүү анхаар. Өнөөдөр гэнэтийн явдлаас хол бай, дараа нь харамсах болно. Ямар ч ажилд амжилтаа тооцоолохгүй байхыг зөвлөж байна.
Арслан (7/23-8/22)
Зорилготой өдөр. Та зөөлөн, сул, гунигтай байснаар эргэн тойрны хүмүүст өөрийн үүргийг алдана. Идэвхгүй байх хэрэггүй. Дуртай ажлаа хийхийг зөвлөх боловч та гүйцэтгэж чадахаасаа илүү ихийг авахыг хичээ. Өөртөө үнэн, бодитой гэсэн зүйлээ хий.
Охин (8/23-9/22)
Нийгмийн ажил, өндөр албан тушаалтанд хандах, шүүхийн ажил зэрэгт таатай өдөр. Сэтгэл татмаар санал нь танд ашиг хонжоо болон сэтгэл ханамжийг авчирна. Бусад ордын төлөөлөгчдийг бодвол хамгийн эмх цэгцтэй хамтран ажилтан болно. Чухал шийдвэр гаргах гэж яарсны хэрэггүй.
Жинлүүр (9/23-10/22)
Тогтворгүй сэтгэл хөдлөл, итгэлгүй дүгнэлт, хуумгай харилцаатай байна. Таны энэ байдал хувийн амьдралд хүндрэл авчирна. Та өнөөдөр өнгөрсөн сард эхэлсэн ажлаа дуусга. Цаг хугацааг алдахгүйн тулд хамгийн гол зүйлээ хийхийг хичээ. Аливаад сульдаж, саатах хэрэггүй.
Хилэнц (10/23-11/21)
Таагүй өдөр. Хэтэрхий болгоомжлол, ажлын ачаалал танд төвөгтэй байх бололтой. Таны нэр хүндийн бодит үнэлэмж буурч болзошгүй. Түргэн амжилт олохоор өөрийгөө зовоох хэрэггүй. Балмад явдал, хөнгөмсөг шийдвэрээс зайлсхий.
Нум (11/22-12/21)
Дарамттай өдөр. Өнөөдөр урьд нь шийдвэрлэгдээгүй асуудлууд нь төвөг болно. Таны сэтгэлийн тогтворгүй байдал үйл ажиллагаанд чинь саад болно. Бүх зүйлийг орхиж явахыг хүснэ. Үүссэн сөрөг байдлыг засах бүх боломжийг ашигла.
Матар (12/22-1/19)
Сэтгэл хөдлөл ихтэй өдөр. Зөнч сap таныг аливаа зүйлийн чухлыг нь авч үзээсэй гэж хүсч байна. Бархасбадь гараг таныг түнштэйгээ харилцаа тогтоохыг дэмжиж байна. Дотно харилцаа нь үгээр илэрхийлэх боломжгүй мэдрэмжийг илэрхийлэхэд тусалдаг гэдгийг мэдэж ав. Галзуу дур хүсэл оргилох магадлалтай. Энэ мэдрэмжийг эмчлэх хамгийн сайн арга бол тэр эрч хүчээ эерэг байлгах юм.
Хумх (1/20-2/18)
Засвар хийх орон сууцаа солих амьдрах орчиноо өөрчилөхөд таагүй өдөр. Өдрийг хийж дадсан ажлаа хийж өнгөрүүлэх нь өлзийтэй. Таны санхүүгийн байдал тэртэй тэргүй муу байхад хүнд байдалд орох алхамыг бүү хий. Эд хөрөнгөтэй холбоотой олон асуудал үүсэх бололтой.
Загас (2/19-3/20)
Оюун ухааны харилцаа, баяр баясгалантай байж, хүчээ нөөцөлж авах өдөр. Харилан ойлголцол, болзоо, хурим зэрэгт сайн өдөр. Та бодсон бүх ажлаа амжуулна. Гэр бүлийн харилцаандаа уян хатан, ухаалаг байвал халуун дулаан уур амьсгал бүрдэнэ. Аялалд явах боломж гарвал хойшлуулах хэрэггүй, өнөөдөр та гэр бүлээрээ идэвхтэй амрахад тааламжтай.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.