
Герман, Франц, Италийн байр сууриас болоод Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенког Европын холбооны хоригийн жагсаалтад оруулахгүй байж магадгүйг “Ди Вельт” хэвлэл баасан гарагт мэдээллээ. Хэдийгээр Александр Лукашенкод хориг тавих бүхий л нөхцөл бүрдсэн ч түүнтэй холбоотой сувгуудыг нээлттэй байлгах ёстой. Лукашенког хар жагсаалтад оруулчихвал Минсктэй харилцаа холбоогоо бүрэн тасалсантай адил зүйл болно гэж Берлин, Парис, Ромоос мэдэгдсэн гэнэ. Харин Беларусийн удирдагчийн эсрэг хориг тавихыг хамгийн түрүүнд Балтын орнууд, Польш дэмжжээ.
Беларусьт гарсан эсэргүүцлийн үеэр иргэдэд хүч хэрэглэсэн асуудалтай холбоотойгоор Европын холбооноос тус улсын эрх бүхий 15-20 албан тушаалтанд хориг тавих асуудлыг хэлэлцэж эхэлсэн нь наймдугаар сард тодорхой болсон. Эдгээр эрх бүхий албан тушаалтныг Европын холбооны нутаг дэвсгэрт орж ирэх, банкны системээр нь үйлчлүүлэхийг хоригложээ.
Европын холбооноос Беларусийг хүний эрхийг зөрчсөнийх нь төлөө 2004-2006 онд хориг арга хэмжээ авч байсан. Гэхдээ хар жагсаалт дахь хүмүүсийн тоог нь нэмж, хассаар ирсэн юм. Европын холбоо 2008 оны есдүгээр сард хоригоо цуцалсан ч удалгүй дахин сэргээж, 2010 оны Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа улам чангатгасан түүхтэй.
Берлинд наймдугаар сарын 27-28-нд болсон Европын холбооны Гадаад хэргийн сайд нарын албан бус уулзалтаар Беларусьт авах хоригийн арга хэмжээгээ аль болох хурдан дуусгахаар шийдвэрлэжээ.
Александр Лукашенког Европын холбооны хоригийн жагсаалтад оруулахгүй байж магадгүй гэв | ||
Үзсэн: 575 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.