Шууд Chart

Беларусьт Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал сарын турш үргэлжилж байна

2020-09-09 17:01:55

АНУ түншүүд, холбоотнуудтайгаа хамтран Беларусьт хүний эрхийг зөрчиж, хэлмэгдүүлж байгаа этгээдүүдэд хариуцлага үүрүүлэх нэмэлт хориг арга хэмжээ авах боломжийг судалж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгдлээ. Тэрбээр “Бид хатагтай Колесникова болон хууль бусаар баривчлагдсан бүх хүний аюулгүй байдлын төлөө Беларусийн засаг захиргаа хариуцлага хүлээх ёстой гэдгийг сануулна”  гэж "твиттер" хуудсандаа бичжээ.

Мөн энэ сарын 7-нд Беларусьт сөрөг хүчний Зохицуулах зөвлөлийн гишүүд болох Мария Колесникова, Антон Родненков, Иван Кравцов нарыг хулгайлсан, түүнчлэн тэднийг Украин руу энэ сарын 8-нд хүчээр хөөж гаргасан тухай мэдээлэлд Вашингтон маш ихээр санаа зовж байна гэж Помпео тэмдэглэсэн байна. Колесникова болон Беларусийн ард түмний чөлөөт, шударга сонгуулиар төрийн тэргүүнээс сонгох эрхийнхээ төлөөр тайвнаар тэмцэж байгаа, мөн Беларусийн засаглалын зүгээс явуулж буй хүчирхийлэл, хэлмэгдүүлэлт, жагсагчдыг гэгээн цагаан өдрөөр баривчилж, хулгайлж байгааг эсэргүүцэж буй эр зоригийг нь өндрөөр үнэлж байна гэсэн байна.

Вашингтон Минскийг ард түмнийхээ эсрэг явуулж буй хүчирхийллээ зогсоож, хууль бусаар саатуулагдсан хүмүүсийг суллахыг шаардсан байна.

Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Светлана Тихановскаягийн ойр дотны хүн, Виктор Бабарикогийн сонгуулийн өмнөх штабын тэргүүн Мария Колесниковаг энэ сарын 7-нд Минскийн төвөөс хулгайлсан юм. Ингээд есдүгээр сарын 8-ны өглөө Беларусийн Хилийн улсын хорооноос түүнийг Беларусийн сөрөг хүчний Зохицуулалтын зөвлөлийн гишүүд болох Антон Родненков, Иван Кравцов нартай хамт Украин руу гарсан гэж мэдэгдсэн байна.

Сүүлд нь Хилийн улсын хорооноос түүнийг хил дээр саатуулагдсан гэсэн. Харин Родненков, Кравцов нар Украинд хэвлэлийн хурал хийх үеэрээ Колесниковаг Беларусаас хүчээр гаргах гэсэн, энэ үед тэрбээр гадаад паспортоо урж, Беларусийн хилчдэд саатуулагдсан гэсэн юм. Одоо Колесникова хаана байгаа нь тодорхойгүй байна. Беларусьт Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал, тэмцэл нэг сарын турш үргэлжилж байгаа юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Беларусьт Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал сарын турш үргэлжилж байна  
Үзсэн: 511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй