Шууд Chart

Дэлхий дахинаа таргалалт улам нэмэгдэж байна

2020-09-09 17:10:48

Дэлхий даяар хэдэн сая хүн эрүүл хоол хүнсээ олж авч чадахгүй болж байна. Үүний улмаас дэлхий дахинаа таргалалт улам нэмэгдэж, дэлхийн шинэ цар тахал ч болж мэдэхээр байна гэж “Блүүмберг”-т мэдээлжээ. НҮБ-ын тооцооллоор энэ оны эцэс гэхэд 130 сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй байна. Харин хөгжингүй орнуудад таргалалт улам ноцтой асуудал болох төлөв ажиглагджээ.

Коронавирусний цар тахлын үеэр дэлхий даяар олон хүн орлогогүй болж, үүний улмаас хоол хүнсэндээ хэмнэлт гаргаснаар түргэн хоол зэрэг илүү эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнс сонгох нь нэмэгдэж байна. Үр дүнд нь илүүдэл жинтэй хүмүүс өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тооноос хэд дахин давжээ. Ялангуяа хөгжилтэй орнуудад ийм зүй тогтол гарч байна.

Тухайлбал, өдгөө британичуудын гуравны хоёр нь илүүдэл жинтэй буюу таргалалтад өртжээ. Тус улсад долоон нас баралт тутмын нэг нь эрүүл бус хооллолтоос болж байна. Илүүдэл жинтэй, таргалалттай хүмүүс чихрийн шижин, зүрх судасны өвчлөл, хавдрын өвчинд илүү өртөмтгий учраас эрүүл мэндийн зардал ч энэ хэрээр нэмэгдэж байгааг судлаачид онцолжээ.

НҮБ-ын тооцооллоор өдгөө дэлхий даяар гурван тэрбум хүн эрүүл хоол хүнс хэрэглэж чадахгүй байгаа нь цаашид илүүдэл жин үүсэх урьтач нөхцөл нь болж байна. Хэрвээ энэ асуудалд нэн яаралтай арга хэмжээ авахгүй бол илүүдэл жин, түүнээс болж үүссэн эрүүл мэндийн асуудлаар ирэх 10 жилд дэлхийн эрүүл мэндийн салбарт гаргах зардал жилд 1.3 их наяд доллараар нэмэгдэх төлөвтэй байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Дэлхий дахинаа таргалалт улам нэмэгдэж байна   
Үзсэн: 1068 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй