Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Лесбос аралд эмх замбараагүй байдал дэгджээ

2020-09-10 16:55:32
Error loading player: No playable sources found

Грекийн Лесбос арал дээр лхагва гарагийн орой эмх замбараагүй байдал дэгдлээ. Галд өртсөн Мориа хуарангаас хэдэн мянган цагаач Митилини хот руу болон боомт руу нэвтрэхийг оролдож, хариуд нь цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан байна.

Энэ шөнө Лесбос арал дээр Гректээ хамгийн томд тооцогдох Мориагийн цагаачид, дүрвэгчдийг таних төв шатсан юм. Мориад Ойрх Дорнодын орнуудаас ирсэн нийт 13 мянга орчим дүрвэгч байсан гэнэ. Энэ хуаранд коронавирусний халдварын 35 тохиолдол гарсан нь тодорхой болж, есдүгээр сарын 2-ноос хойш тусгаарлалтын дэглэмд оруулаад байжээ. Харин галын шалтгаан нь хуарангийн нөхцөлд дургүйцсэн цагаачид санаатайгаар галдан шатаасан байж болзошгүй гэж хэвлэлүүдэд бичиж байна.

Тэгвэл зарим хэвлэлд коронавирус илэрсэн дүрвэгчид, түүнтэй хавьтсан хүмүүс тусгаарлагдахаас татгалзаж үүнээс болоод хуарангийн бусад дүрвэгчтэй мөргөлдөөн үүсэх үед гал гарсан гэж мэдээлж байна. Хуарангийн хэд хэдэн газарт зэрэг гал авалцаж, хүчтэй салхины нөлөөгөөр хурдан тархсан байна. Мориагийн цагаачдын хуаран дахиж сэргэхээргүй болтол шатжээ.

Пүрэв гарагт энд цагдаагийн нэмэлт хүч ирэхээр төлөвлөж байна. Түүнчлэн зорчигч тээврийн усан онгоц, Грекийн тэнгисийн цэргийн хүчний хоёр усан онгоц ирж, 2000 орчим дүрвэгчийг байршуулна гэж Грекийн Цагаачлал, дүрвэгсдийн бодлого хариуцсан сайд Нотис Митаракис мэдэгдлээ.

Түүнчлэн хараа хяналтгүй 408 хүүхдийг Грекийн эх газар луу чартерын гурван нислэгээр хүргэх юм байна. Үлдсэн цагаачид, дүрвэгчдэд майхан олгоно. Грекийн Цагаачлал, дүрвэгсдийн бодлого хариуцсан сайд, Дотоод хэргийн сайд нар хамтарсан хэвлэлийн хурлын үеэр гал хэд хэдэн газарт гарсан ч нэг хүн гэмтэж бэртээгүй гэж мэдэгдсэн байна.

Лесбос аралд дөрвөн сарын турш үргэлжлэх онц байдлын дэглэм тогтоосон байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Лесбос аралд эмх замбараагүй байдал дэгджээ  
Үзсэн: 597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй