Шууд Chart

Дональд Трамп Куба улсын эсрэг авсан худалдааны хоригоо сунгалаа

2020-09-10 17:10:53

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Куба улсын эсрэг авсан худалдааны хоригоо 2021 оны есдүгээр сарын 21-нийг хүртэл сунгалаа. Цагаан ордны тэргүүний хэлснээр энэхүү шийдвэр нь АНУ-ын үндэсний эрх ашигт нийцэж байгаа гэжээ.
АНУ-ын зүгээс Кубын эсрэг худалдаа, эдийн засаг, санхүүгийн хориг тавиад 50 гаруй жил болж байна.

2014 оны сүүлчээр Вашингтон, Хаванагийн харилцаа бага зэрэг сайжирч, АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, Кубын удирдагч Рауль Кастро нар дипломат харилцаагаа сэргээснээ зарласан юм. Гэсэн ч Америкийн тал хоригоо сунгаж, АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчийн үед бүрмөсөн цуцална гэж амлажээ.

Гэтэл 2017 онд Дональд Трамп Ерөнхийлөгч болмогцоо Хаванад явуулах бодлогоо улам чангатгана гэж мэдэгдсэн. Тэрбээр Куба улсыг иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхэд хүч чармайлт гаргахгүй бол Обамагийн үед байгуулсан харилцаагаа сайжруулах гэрээг зогсооно гэсэн байна.

2018 оны наймдугаар сард Кубын ГХЯ-аас гаргасан нэгэн баримтад тэмдэглэснээр, АНУ-ын зүгээс энэ улсад авсан хориг 50 жилийн хугацаанд нийт 134.5 тэрбум ам.долларын хохирол учруулжээ. Хэрвээ үүнийг долларын өнөөгийн ханшид шилжүүлбэл 933 тэрбум ам.доллар болох юм байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп Куба улсын эсрэг авсан худалдааны хоригоо сунгалаа   
Үзсэн: 652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй