Шууд Chart

Жастин Трюдо: Канадын бүх иргэн амжилтад хүрэх тэнцүү боломжтой байх шаардлагатай

2020-09-10 17:31:36

Канадын Засгийн газар коронавирусний цар тахалд бизнес нь өртсөн хар арьст бизнес эрхлэгчдэдээ 221 сая канад долларын тусламж олгохоор боллоо. Энэ тухай Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрбээр “Цар тахал тэгш бус байдлыг бий болгож, хар арьст канадуудад цохилт боллоо. Үүгээрээ энэ улсын бүх иргэн амжилтад хүрэх тэнцүү боломжтой байх шаардлагатай гэдгийг харууллаа” гэж мэдэгджээ.

Канадын Засгийн газар ийм арга хэмжээг анх удаа авч байгаа юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Жастин Трюдо: Канадын бүх иргэн амжилтад хүрэх тэнцүү боломжтой байх шаардлагатай  
Үзсэн: 523 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй