
"Москва-1986" Сайн санааны тоглолтын хүрэл, 1987 оны Дэлхийн цомын мөнгөн медальт, 1980-1990-ээд оны хөнгөн жингийн шилдэг бөх, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатарын унаган шавь нарын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн 12 медаль.
Түүний шавь нараас насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас гавьяат тамирчин О.Насанбурмаа 4, гавьяат тамирчин О.Бурмаа 3, гавьяат тамирчин Ц.Энхжаргал, ОУХМ Б.Оюунсүрэн, ОУХМ Б.Болортуяа нар тус бүр нэг медаль хүртсэн билээ.
Түүнчлэн мастеруудын сонгомол бөхийн анхны дэлхийн аварга, улсын начин ОУХМ М.Цанлиг, залуучуудын анхны эмэгтэй дэлхийн аварга ОУХМ Э.Даваачимэг нарын медаль зураг дээр байна.
"Багшийн эрдэм шавьд" | ||
Үзсэн: 1033 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.