Шууд Chart

БНХАУ анх удаа Шар тэнгисээс зөөвөрлөгч пуужин сансар руу хөөргөлөө

2020-09-15 15:42:03

БНХАУ анх удаа Шар тэнгисээс зөөвөрлөгч пуужин сансар руу хөөргөлөө. Зөөвөрлөгч пуужин тойрог замд 9 хиймэл дагуул гаргах юм байна. “Жилинь-1, Гаофэнь 03-1 ангиллын эдгээр хиймэл дагуулыг Бээжингийн цагаар өглөөний 09 цаг 23 минутын үед Чанчэнь-11 нэртэй Хятадын анхны тэнгисээс хөөргөдөг пуужингаар сансарт гаргасан” гэж мэдээлж байна.

Хиймэл дагуулуудын гурав нь бичлэг хийх зориулалттай бол зургаа нь газрын гадаргын нарийвчилсан зураг авах үүрэгтэй юм байна. Эдгээр хиймэл дагуулын тусламжтайгаар үндэсний газрын нөөц, хот төлөвлөлтөд хэрэглэх зураг авахаас гадна байгалийн гамшгийн үр дагаврыг арилгахад ашиглахаар төлөвлөжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

БНХАУ анх удаа Шар тэнгисээс зөөвөрлөгч пуужин сансар руу хөөргөлөө  
Үзсэн: 673 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй