Шууд Chart

Япон улсад 100-гаас дээш настай 80 мянга гаруй хүн байна

2020-09-15 15:49:18

Япон улсад 100-гаас дээш настны тоо 80 мянгыг давсныг тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яамнаас мягмар гарагт гаргасан мэдээлэл баталж байна. Өнөөдрийн байдлаар тус улсад 100-гаас дээш настай 80 мянга 450 хүн аж төрж байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ үзүүлэлт есөн мянга гаруйгаар нэмэгдсэн юм. Сонирхолтой нь 100 настнуудын 88 хувь эмэгтэйчүүд юм байна. Хамгийн өндөр настай нь 117 настай эмэгтэй. Тэрбээр Фүкүока мужид амьдардаг. Харин хамгийн өндөр настай эрэгтэй нь 110 настай, Нара мужид аж төрдөг гэнэ.

Япон улс өнгөрсөн жил 100-гаас дээш настнуудын тоо 70 мянгыг давлаа гэж мэдээлж байсан юм. Шинжээчдийн тооцооллоор хүн ам зүйн энэ асуудал хэвээр үргэлжилбэл 2053 он гэхэд Япон улсын хүн амын тоо 127 саяас 100 сая болтол багасч, 2065 онд 88 сая болж буурна. Мөн тэдний 38 хувь нь 60-аас дээш насныхан болох төлөвтэй байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Япон улсад 100-гаас дээш настай 80 мянга гаруй хүн байна   
Үзсэн: 572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй