
Сээр нуруутан зэрлэг амьтдын тоо толгой 50-хан жилийн дотор 68 хувиар хорогджээ. Энэ байдал цаашид хэвээр үргэлжилбэл байгаль ертөнцөө аврахад хэдийнэ хожимдоно гэж экологичид анхааруулж байна. Энэхүү түгшүүрт мэдээллийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн баримтад тэмдэглэжээ.
Шинжээчид 4392 төрөлд хамаарах 20 мянга гаруй сээр нуруутан зэрлэг амьтны популяцийн мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Гэтэл 1970-2016 онд дундаж популяцийн тоо 68 хувиар багассан байна. Өөрөөр хэлбэл, нийт амьтны бараг гуравны хоёр нь устаж үгүй болжээ.
2010 оны тайлангаар 1970 оноос хойш нийт популяцийн 50 хувь нь устсан гэсэн бол 2012 онд энэ үзүүлэлт 58 хувь болсон гэнэ. Амьтдын тоо толгой буурах болсон гол шалтгаан нь тэдний амьдрах орчин болох ой модыг тайрч устгах, газар хагалах, гол мөрнүүдэд далан босгох зэрэг хүний үйл ажиллагаатай холбоотой. Үүн дээр анчид, тэр дундаа хулгайн анчид амьтны тоо толгой багасахад тодорхой хувь нэмэр оруулдаг гэж Дэлхийн байгаль хамгаалах сангаас мэдээлжээ.
Сээр нуруутан зэрлэг амьтдын тоо толгой 68 хувиар хорогджээ | ||
Үзсэн: 2125 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.