
ДЭМБ-аас Европт коронавирусээс үүдэлтэй нас баралтын тоо нэмэгдэх төлөвтэй байгааг анхаарууллаа. Энэ тухай тус байгууллагын Европын бүсийн товчооны захирал Ханс Клюге мэдэгдэхдээ "Аравдугаар сард нөхцөл байдал хүндэрнэ. 11 дүгээр сард илүү олон хүн нас барах магадлалтай" гэжээ.
Ханс Клюгегийн хувьд өнгөрөгч наймдугаар сарын сүүлчээр л коронавирусний халдвараас үүдэлтэй нас баралт өвөл нэмэгдэж магадгүйг сануулсан. Ялангуяа 60-аас дээш насныхан дунд "COVID-19" өвчний улмаас нас барах эрсдэл ихэснэ гэжээ.
Ханс Клюге: Аравдугаар сард нөхцөл байдал хүндэрнэ | ||
Үзсэн: 632 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.