
ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путин Гамалейн төвөөс гаргасан вакцины эхний хэсгийг Беларусьт бэлтгэн нийлүүлэх даалгавар өгсөн гэж Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна. Хоёр улсын удирдагч өчигдөр Сочи хотод уулзсан юм. Талууд коронавирусний цар тахалтай тэмцэх, өвчний вакцинжуулалтын салбарт хамтран ажиллах асуудлаар өндөр ач холбогдол өгч байгаа аж.
Беларусь улс наймдугаар сард л Оросын коронавирусний вакциныг авах дэлхийн анхны улс болохоор тохиролцсон гэж мэдээлжээ.
Дмитрий Песков: Беларусь Оросын коронавирусний вакциныг авах дэлхийн анхны улс болохоор тохиролцсон | ||
Үзсэн: 831 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.