
Индонезийн цагдаа нар коронавирусээс урьдчилан сэргийлэх дүрэм журмыг ард иргэддээ мөрдүүлэхийн тулд томоохон гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогчдыг энэ ажилд татан оролцуулахаар болжээ. Гэмт хэргийн бүлэглэлүүд иргэдийг амны хаалт зүүсэн эсэх, зай баримталж байгаа эсэхийг хянана гэж Индонезийн үндэсний цагдаагийн газрын орлогч тэргүүн Гатот Прамоно парламентад төлөвлөгөөгөө танилцуулах үеэрээ мэдэгджээ.
Индонезэд сүүлийн хэдэн долоо хоногт халдварын тоо өссөөр байна. Тус улсад цар тахал эхэлсэн цагаас хойш "COVID-19" өвчний 220 мянга гаруй тохиолдол батлагдаж, есөн мянга гаруй хүн нас баржээ.
Индонез: Гэмт хэргийн бүлэглэлүүд иргэдийг амны хаалт зүүсэн, зай баримталж байгаа эсэхийг хянана | ||
Үзсэн: 1535 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.