Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.04.19/

2014-04-19 06:21:57

Өнөөдөр аргын тооллын 2014 оны дөрөвдүгээр сарын 19. Бямба гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 19. Эрхтэний тэнгэрт одтой, найман цагаан мэнгэтэй цагаагчин бич өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага Шид.  Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Наран 06.10-д мандаж, 19.50-д жаргана.  Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, бөө, удганы үйл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирах хэмээх сайн хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)  Идэвхитэй тэмцэх сөрөн зогсох өдөр. Өнөөдөр дотны хүмүүс ба түншүүдтэйгээ муудалцаж болзошгүй. Сэтгэл хөөрөлөө барьж чадахгүй нь бололтой. Ажлын хэт ачаалал танд эрүүлээр сэтгэн бодох тэнхэл өгөхгүй нь бололтой. Биеийн байдал эрс муудах магадлалтай.

 

  Үхэр (4/20-5/20) Эрэлт хэрэгцээтэй өдөр. Үхрийн ордонд гарагууд байрлалаа эзэлсэн энэ хугацаанд амьдралын өдөр тутмын зүйлсэд талархах хэрэгтэй. Энэхүү эргэлт нь хүссэн зүйлээ хийхэд хэцүү байх болно. Та эргэн тойрондох хүмүүстэйгээ маргаж болзошгүй. Гэвч, та тэдэнд зөөлөн хандах хэрэгтэй гэдгийг сана.

 

   

Хамтатгах (5/21-6/21)  Сайхан үйл явдал өрнөж, танд удаан дурсагдах амжилттай өдөр. Сайн эрүүл мэнд, холбоо харилцаа, дур татам байдал нь ямар ч ажлыг засч, зорилгодоо хүрэх замд оруулна. Өндөр эрч хүчээ ашиглахыг хичээ, жижиг зүйлст хүчээ үрж болохгүй. Гандан явж, нигүүлсэнгүй үзэлтэй бай. Хүсэл мөрөөдөлдөө өөрийн эргэлтээ хий. 

 

 
  Мэлхий  (6/22-7/22)   Хоёрдмол өдөр. Идэвхитэй амралт, дасгал, эрүүл агаарт ажиллахад таатай өдөр. Таны хоёрдмол зан эргэн тойрны хүмүүстэй харьцахад муугаар нөлөөлнө. Чухал асуудлаа тодорхойлохыг хичээ. Үдшийг намуухан орчинд ганцаар өнгөрүүлэхийг хичээ.

 

 

 Арслан (7/23-8/22)  Таагүй өдөр. Өнөөдөр гэртээ ч, ажил дээрээ ч ноёрхол, эсэргүүцэлтэй тулгарна. Дотны хүмүүстэй харьцахад эвгүй эндүүрэл гаргах бололтой. Таны бодсон нөхцөл зөвхөн хүнд байдлыг авчирна. Таатай өдрийг хүртэл чухал шийдвэр гаргах явдлыг хойшлуул. Тэгэхгүй бол та өнөөдөр алдаа гаргана. Хэт их ажиллахаас зайлсхий.

 

Охин (8/23-9/22)   Энэ өдөр алдагдал гарч болзошгүй. Гэнэтийн зардал, хулгай гарч болзошгүй. Та өдөр тутмын ажлаасаа болж ядарч болзошгүй. Найз нөхдийн айчлал эсвэл ойр дотны хүний анхаарал зэрэг нь тэдний сэтгэл санааг өргөж амрахад тус болно. Амьдралд унах, сэхэх гэж байдаг. Болж буй сөрөг үйл явдлаас айх хэрэггүй. Зарим үед энэ нь хүнийг төгс төгөлдөр болгоход тус болдог.

 

Жинлүүр (9/23-10/22)    Өнөөдөр та сөрөг байдлыг үүсгэх бололтой. Маш бага асуудлыг ч шийдэхэд амжилтгүй байна. Илүү цагаар ажиллахгүйн тулд хүч, цаг хугацаагаа хуваарил. Таагүй байдал сэтгэхүйд хүндрэл авчирч болзошгүйг анхаар. Гэрийнхээ булан тохойг цэвэрлэж өөрийгөө аль болох завгүй байлга.

 

 

Хилэнц (10/23-11/21) Хүндхэн, таагүй өдөр. Дотны хүмүүстэйгээ зөрчилдөж, өнгөрсөн таагүй явдал давтагдах бололтой. Хижээл насны хүмүүс үнэт эд зүйлээ гээж болзошгүй. Дотны хүмүүстэй сөрөг хандлага гаргахгүй байхыг хичээ. Учир нь энэ бүхэн танаас хамаарахгүй бөгөөд та зогсоож чадахгүй бололтой.

 

 

 Нум (11/22-12/21)  Өнөөдөр харамч байж болохгүй, ашиг алдагдал болж эргэж мэднэ. Төрөл садантайгаа уулзах уулзалтаа дараагийн долоо хоногт болгож хойшлуул. Романтик харьцаанаас болгоомжил. Таны хүсээгүй байдалд оруулж мэднэ. Таньтай ойр дотно байдаг хэн нэгэн таны араар явуулга хийж байгаа ба таныг бүтэлгүйтэхийг харахыг хүсч байж болзошгүй.

 

 

 

Матар (12/22-1/19)   Тааламжтай өдөр. Энэ бол романтик адал явдлын үе. Хууль бус асуудалд орооцолдохдоо болгоомжтой бай. Та өнөөдөр маш тааламжтай зүйлээс сэтгэлийн таашаал авах нь. Урлагийн авьяас оргилдоо хүрнэ. Хэрвээ та урлагийн бүтээл, сийлбэр зэргийг суралцах санаа өвөрлөж байвал үүнийг эхлэхэд хамгийн сайн цаг.

 

Хумх (1/20-2/18)  Ажил хэргийн элдэв асуудлуудаа шийдэхэд таатай өдөр. Шагнал урамшуулал авах юмуу ихээхэн хэмжээний орлого олох магадлал өндөр байна. Хүндрэл бэрхшээлүүд таныг түр зуур орхих болно. Өөртөө тавих хяналтаа алдахгүйн тулд энэ боломжийг ашиглаад түр зуур амсхий.

 

Загас (2/19-3/20)  Аялаж, зугаалга хийн амрах өдөр. Та чухал хүмүүстээ уулзаж, бүрэн ойлголцоно. Сэтгэл зүрхнийхээ хүнтэйгээ уулзах олон боломж тохионо. Та одоо л зав чөлөөгөө ашиглахгүй бол байгууллагаас чинь их ажлаар дарж мэднэ. Баяр баясгалантай байх нь таны хэрэгтэй гол зүйл болно.


Өнөөдрийн зурхай /2014.04.19/  
Үзсэн: 1139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй