Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.04.21/

2014-04-21 08:09:16

Өнөөдөр аргын тооллын 2014 оны дөрөвдүгээр сарын 21. Бямба гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 21. Суулга одтой, зургаан цагаан мэнгэтэй хар нохой өдөр. Сумъяа гараг. Өдрийн барилдлага Рашаан.  Шүтэн барилдлага Сансар. Наран 06.06-д мандаж, 19.54-д жаргана.  Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)  Осолтой хүнд өдөр. Бүтээлч эрч хүч эрс суларч нямбай боловсруулсан төлөвлөгөө бусдын нөлөөнөөс болж нуран унаж болзошгүй. Өнөөдөр болгоомжгүй үг хэллэг согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхий. Сексийн харьцаа сэтгэл гонсойлгоно.

 

  Үхэр (4/20-5/20) Таагүй өдөр. Та гэр бүлийн болон нийгмийн нөхцөл байдалдаа зохицох хэрэгтэй. Энэ өдрийг төлөвлөгөө зохиолгүйгээр тайван эхлүүлээрэй. Учир нь төлөвлөгөө чинь биелэгдэхгүй байж болзошгүй. Бүү бухимд аль болох тайван байдлаа хадгалахыг хичээ.

 

   

Хамтатгах (5/21-6/21)  Өөрчлөлтийн өдөр. Таны урам зориг идэвхижиж, авьяас чадвараа нээх боломжийг олгоно. Их сандарч мэгдэх бололтой. Өөрийн санаа, зөн совиндоо итгэ, гэхдээ дур хүслээ дарж бай. Иймээс төлөвлөгөөгөө бодит байдал болгох нь санхүүгийн алдагдал авчирна.

 

 
  Мэлхий  (6/22-7/22)   Таатай өдөр. Хэн нэгэнтэй сэтгэгдлээ хуваалцаж, асуудлаа зохицуулна. Өнөөдрийн амжилт илүү хөдөлмөрч байсан хүнийг дагаж байна, дараа нь төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх болно. Туршлага хуримтлуулахаас эмээх хэрэггүй, өөрийн стилээ өөрчилж, өөрийгөө илэрхийлэх шинэ зам хай. Эргэн тойрны нөхцлийг хэт өөрчлөх хэрэггүй. 

 

 Арслан (7/23-8/22)  Санаа амар өдөр. Хэдийгээр өнөөдөр ажлын долоо хоногийн шинэ өдөр эхлэж байгаа ч таны сэтгэл санаа ажилдаа төвлөрч чадахгүй бололтой. Өрсөлдөөнт спортоор хичээллэдэг хүмүүс тэмцээнд амжилт гаргах болно. Хэрэв та хайрттайгаа хамт цагийг идэвхитэй өнгөрөөмөөр байгаа бол илүү романтик санаануудыг туршиж үз. Та ямар нэгэн зүйлийг төлөвлөсөн бол түүнийгээ хүлээх л үлдлээ.

 

Охин (8/23-9/22)   Зөрчилтэй өдөр. Маш их сэтгэлээр унаж болзошгүй. Зарим нэг нь ажил дээрээ тооцоо алдаж болзошгүй. Ялангуяа сэтгэл мэдрэлийн өвчинд хүрч болох эмзэг хүмүүс маш их анхаарал болгооомжтой байх шаардлагатай.

 

Жинлүүр (9/23-10/22)  Амьдралын эрч хүч идэвхи буурах өдөр. Өглөөнөөс эхлэн бие тавгүйтэх эсвэл архаг хууч сэдэрч болзошгүй байна. Тайлбарлах аргагүй түгшүүр төрөх бололтой. Гэвч дайсан зөвхөн таны сэтгэл дэх төсөөлөл тань юм. Үдээс хойшхи цагийг оюун санаа бие махбодио эрүүлжүүлэхэд зориул. Оройдоо эрүүл агаарт зугаалах нь ашигтай. 

 

Хилэнц (10/23-11/21) Гэр бүлийн асуудлууд тэргүүн эгнээнд тавигдаж нэмэлт зардал шаардана. Санхүүгийн асуудлаа шийдэхийн тулд багагүй ажиллах шаардлага гарна. Өнөөдөр гол асуудал нь урт хугацааны төлөвлөгөө зохиох бус харин тодорхой орлого олоход чиглэх ёстой. Өөрийн төлөвлөгөөндөө шинэ хүмүүс татан оролцуулахыг хичээ.

 

 

 Нум (11/22-12/21) Ээлтэй өдөр. Дээд албан тушаалын тань хүн таны хичээл зүтгэлийг олж харснаар өдийг хүртэл хийсэн ажил тань үнэлэгдэх болно. Хэрэв та ажлаа солих хүсэлтэй байгаа бол одоо түүнийгээ хэрэгжүүлэхэд тохиромжтой үе юм. Дараагийн долоо хоногуудад та өөрийн хүсч байсан ажилдаа сонгогдож ч мэдэх юм. Хамгийн чухал зүйлсээ эхэнд нь хийж, ажилдаа хичээл зүтгэл гаргаад үз.

 

 

Матар (12/22-1/19)  Болгоомжтой бай, аливаа чухал гэрээ хэлэлцээрээ бүү орхигдуул. Тоглогчдын нэг нь энэ гэрээнд үнэнч бус байснаас болоод бизнесийн гэрээ хэлэлцээр төвөгтэй байдалд орно. Та аливаа бизнесийн болон санхүүгийн ажил хэрэгт оролцохоосоо өмнө өөрийнхөө бэлтгэлийг сайн ханга. Түншид тань таны тусламж хэрэгтэй болно.

 

Хумх (1/20-2/18)  Зорилготой өдөр. Ямар ч ажил танаас ихээхэн оролдого, шийдвэрийг шаардана. Таны даалгавар бол ажиллах боломжиндоо анхаарах явдал байна. Энэ өдрийн хувьд итгэлгүй, эргэлзээтэй байдлыг даван туулахыг хичээ.

 

Загас (2/19-3/20)  Та өнөөдөр төлөвлөсөн ажлаа хийж дуусгана. Удирдлага хамт олонтойгоо зөрчилдсөнөөр та л хохирч үлдэнэ. Таныг тойрсон хэл ам хов жив явж байгаа тул сэрэмжтэй бай. Шинэ хүмүүст хэт их найдвар тавих хэрэггүй. Амжилт таны зүтгэлийн үндэс, итгэлтэй шийдвэр хурдан гаргахаас хамаарна.


Өнөөдрийн зурхай /2014.04.21/  
Үзсэн: 1098 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй