Шууд Chart

Дэлхий даяар нэг сая хүртэлх төрлийн амьтан, ургамал мөхлийн ирмэгт иржээ

2020-10-01 09:26:57

Дэлхий даяар нэг сая хүртэлх төрлийн амьтан, ургамал мөхлийн ирмэгт ирээд байна. Британийн Засгийн газрын тэргүүн Борис Жонсон НҮБ-ын био төрөл зүйлийн дээд хэмжээний хуралдаанд энэхүү анхааруулгыг өгчээ.

Тэрбээр хэлэх үгэндээ “Дэлхийн амьтдын 70 орчим хувь нь сүүлийн хагас зууны хугацаанд мөхжээ. Энэ бол бидний хувьд бүхэл бүтэн нэг амьдралын үе боловч амьтны хувьд хувьслын хэмжлийн агшин зуурын үзэгдэл юм. Нэг сая хүртэлх төрлийн ургамал, амьтан мөхлийн ирмэгт ирээд байна” гэж тэмдэглэжээ.

Байгалийн тэнцвэрт байдал алдагдсанаас болоод эдийн засаг, уур амьсгал, хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэнд болон НҮБ-ын тогтвортой хөгжлийн бүхий л зорилтод сөрөг үр дагавар учруулах эрсдэлтэйг Британийн Засгийн газрын тэргүүн анхааруулжээ. Тэрбээр олон улсын нийгэмлэгүүдэд био төрөл зүйлийн тоо цөөрч байгааг зогсоох арга хэмжээ авахыг уриалж байна. Энэ долоо хоногт НҮБ-ын гишүүн орнуудын удирдагчид байгалиа хамгаалахад идэвхтэй арга хэмжээ авч ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Британийн Засгийн газар л гэхэд дархан цаазат бүс нутгийг Вант Улсынхаа нийт газар нутгийн 26 хувь байгааг 2030 он гэхэд 30 хувь болгон нэмэгдүүлэх үүрэг хүлээжээ.

Дашрамд дурдахад, дэлхийн зэрлэг амьтдыг популяци 40 хүрэхгүй жилийн хугацаанд 68 хувиар буурсан юм. Тухайлбал, 4392 гаруй төрлийн хөхтөн амьтан, шувуу, загас, газар уснаар явагч амьтдын тоо толгой цөөрчээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Дэлхий даяар нэг сая хүртэлх төрлийн амьтан, ургамал мөхлийн ирмэгт иржээ   
Үзсэн: 1784 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй