Шууд Chart

Австралийн ГХЯ иргэдийнхээ цахим шууданг тараасандаа хүлцэл өчлөө

2020-10-02 09:27:41

Австралийн Гадаад хэргийн яам цар тахлын улмаас эх орондоо ирж чадахгүй байгаа иргэдийнхээ 1000 орчим цахим шуудангийн хаягийг санамсаргүйгээр тараасандаа хүлцэл өчлөө.

“Бид гэр лүү нь буцааж авчрах гэж байгаа Австраличуудынхаа хувийн цахим шуудангийн хаягийг санамсаргүйгээр дэлгэсэндээ уучлалт хүсч байна. Хувийн өөр мэдээллийг дэлгээгүй. Бид иргэдээ гэрт нь авчрахыг хүсч байгаа бөгөөд үүнд бүхий л хүчээ зориулж байна” хэмээн Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.

Австралийн ГХЯ албан ёсоор илгээсэн захидалдаа алдаа гаргасны улмаас тодорхой хүлээн авагчийн хаягаас гадна цар тахлаас болоод хилийн чанадад гацсан, тусламж хүссэн иргэдийн хаягийг санамсаргүй дэлгэжээ.

Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар 25 мянга орчим иргэд нь хязгаарлалтын арга хэмжээнээс болоод эх орондоо ирж чадахгүй байна. Тус улс одоогийн байдлаар долоо хоногт 4000 гаруй иргэн болон байнгын оршин суугчаа хүлээн авч байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Австралийн ГХЯ иргэдийнхээ цахим шууданг тараасандаа хүлцэл өчлөө  
Үзсэн: 602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй