
Америкийн төрийн тэргүүн Дональд Трамп газрын ховор элемент зэрэг ач холбогдол өндөртэй ашигт малтмалыг гаднаас нийлүүлж авахаа багасгах зарлигт өнгөрсөн лхагва гарагт гарын үсэг зурлаа.
Трамп захидалдаа “Америк орноо эдийн засаг, цэргийн хүч чадлаараа тэргүүлэхийн тулд дайсагнагч гадны орнуудаас нэн чухал ашигт малтмалын импортоор хамааралтай байх ёсгүй” гэж дурджээ. Энэ зарлиг нь АНУ-д уул уурхайн салбарыг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, түүнчлэн онцгой ач холбогдолтой ашигт малтмалаар Хятадаас хараат байдлаа багасгах зорилготой юм байна.
Газрын ховор металл хэмээх 17 төрлийн элементийг өндөр технологийн салбарт хэрэглэдэг. Газрын ховор металл олборлолтоор Хятад улс тэргүүлдэг, дэлхийн нийт олборлолтын 70 орчим хувийг эзэлдэг байна. 2019 онд БНХАУ 130 мянган тонн газрын ховор элемент олборлосон байна.
АНУ-ын Ерөнхий прокурор Уильям Барр өнгөрөгч долоодугаар сард хэлэхдээ “Газрын ховор металлын нийлүүлэлт Хятадаас хамааралтай байгаа нь улс оронд аюултай, учир нь Бээжин нэг л өдөр экспортоо хязгаарлаж мэднэ” гэсэн юм.
Дональд Трамп ашигт малтмалыг гаднаас нийлүүлж авахаа багасгана | ||
Үзсэн: 569 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.