Шууд Chart

“КОВИД-19” өвчнөөр өчигдрийн байдлаар 1 010 634 хүн нас бараад байна

2020-10-02 10:43:09

Дэлхий даяар сүүлийн нэг хоногийн хугацаанд коронавирусний халдварын 285 764 тохиолдол бүртгэгдэж, 5647 өвчин “КОВИД-19” өвчний улмаас өөд болсныг ДЭМБ-аас өчигдөр мэдээллээ. Ийнхүү дэлхий даяар цар тахал эхэлсэн цагаас эхлэн коронавирусний халдварын нийт тохиолдол 33 842 281 болж, нийт 1 010 634 хүн нас бараад байна.

Сонирхуулахад, Британи-Шведийн эм зүйн “АстраЗенека” компани Бразилд коронавирусний вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ өгсөн тухай “Глобо” хэвлэлд мэдээлжээ. Бүртгэлийн асуудлыг Үндэсний эрүүл ахуйн хяналт шалгалтыг агентлаг хариуцан ажиллах юм байна.

Тус байгууллагын мэргэжилтнүүд туршилтын үр дүнг шалгаад, үр дүнтэй гэдгийг нь баталбал бүртгэнэ гэсэн үг. Энэ бол Бразилд бүртгүүлэх гэж байгаа коронавирусний эсрэг анхны вакцин юм.

Нийтэлсэн: Mонголын радио

“КОВИД-19” өвчнөөр өчигдрийн байдлаар 1 010 634 хүн нас бараад байна  
Үзсэн: 576 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй