Шууд Chart

2020 он дуустал зохион байгуулагдах барилдааны хуваарь гарчээ

2020-10-14 14:07:51

МҮБХ-ноос 2020 он дуустал зохион байгуулагдах барилдааны хуваарийг гаргажээ.

Үүнийг дараах байдлаар уншигч танаа танилцуулья.

10-р сарын 18-нд 14 цагаас Богдхаан хайрханы хишиг Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан,

10-р сарын 29-нд 14 цагаас Нийслэлийн өдөрт зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан,

10-р сарын 30,31-д Өсвөр үеийн УАШТ Булган аймагт,

11-р сарын 7-нд 12 цагаас Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

11-р сарын 12-нд 14 цагаас Байнгын ажиллагаатай парламентийн 28 жилийн ойд зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан,

11-р сарын 14-нд МУ-ын Ерөнхий Сайдын нэрэмжит цомын төлөөх багийн барилдаан,

11-р сарын 16-нд 14 цагаас Монгол бахархалын өдөрт зориулсан өндөр чансаатай 128 бөхийн барилдаан,

11-р сарын 22-нд 14 цагаас Хэнтий аймгийн нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,

11-р сарын 26-нд 14 цагаас Улс тунхагласаны 96 жилийн ойд зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан,

12-р сарын 5-нд 14 цагаас МУ-н харцага Н.Саранцогтын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,

12-р сарын 6-нд 12 цагаас Сумын болон залуу бөхчүүдийн барилдаан,

12-р сарын 12-нд Өсвөр болон нийтийн монгол шандастаны барилдаан,

12-р сарын 13-нд 14 цагаас Баянзүрх хайрханы хишиг Улс аймгийн цолтой 256
бөхийн барилдаан,

12-р сарын 19-нд 14 цагаас "Жавхлант" дэвжээний 10 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

12-р сарын 29-нд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 109 жилийн ойд зориулсан МУ-ын Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит өндөр чансаатай 128 бөхийн барилдаан тус тус болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

2020 он дуустал зохион байгуулагдах барилдааны хуваарь гарчээ  
Үзсэн: 1109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй