Шууд Chart

Ким Жон Ун: Хар салхинд өртөж хохирол амссан нутгуудад 25 мянган байшин, барилга барина

2020-10-15 11:37:06

Умард Солонгосын төрийн хэвлэлийн лхагва гарагийн дугаарт Ким Жон Ун хар салхинд өртсөн нутгуудаа сэргээн богоход тусалж, ирэх 5 жилийн хугацаанд 25 мянган байшин, барилга барина гэж амласан тухай мэдээлжээ. Энд мэдээлснээр тэрбээр саяхан Умард Солонгосыг дайрч өнгөрсөн хар салхинд хамгийн их хохирол амссан газруудын нэг болох Комдок суурингийн нөхцөл байдалтай танилцсан байна. Ким Жон Ун энэ үеэр “50 жилийн өмнө баригдсан байшин барилгууд одоо хүртэл байсаар байна” гээд, хүмүүс одоо ч ийм орон байранд амьдардаг талаар Засгийн газар нь мэддэггүй байсан" гэжээ. Мөн бүтээн байгуулалтын илүү санаачилгатай төлөвлөгөө хэрэгжүүлэхийг Ким Жон Ун цэргийн салбарынхандаа үүрэг болгосон байна.

Умард Солонгосын ардын арми, зэвсэгт хүчин тус улсын өмнөд бүсийн Хамгён аймгийн Комдок сууринд 2300 барилга барьж эхэлсэн, барилгын ажил 60 хувьд хүрсэн гэж байна. Харин Ким Жон Ун эдгээр шинэ барилгыг байгалийн гамшгийн нөлөөгөөр эвдэрч сүйдсэн барилгуудыг нураасан учраас л барьж байгаа гээд, ирэх 1 дүгээр сард зарлах 5 жилийн төлөвлөгөөндөө 2500 ширхэг шинэ барилга барихаар тусгаснаа ярьж, бүтээн байгуулалтын төлөвлөгөөндөө хувьсгал хийхийг уриалсан байна.

Барууны хэвлэлүүдэд Ким Жон Уны энэ мэт шүүмжлэлтэй хэлсэн үгсийн талаар “Сүүлийн үед тэрбээр Засгийн газрынх нь бодлого, үйл ажиллагаанд доголдоод байгаа асуудлуудын талаар илүү илэн далангүй, нээлттэй байх болсон” гэж бичиж байна. Мөн тэрбээр АНУ тэргүүтэй улсуудын хориг арга хэмжээ, цар тахлын нөлөө Умард Солонгосын эдийн засгийг хүндрүүлж магадгүй гэж олон нийтийн дэмжлэгийг авах зорилготой хэмээн ажиглагчид тайлбарласан байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Ким Жон Ун: Хар салхинд өртөж хохирол амссан нутгуудад 25 мянган байшин, барилга барина  
Үзсэн: 1668 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй