
ОХУ-ын Мөрдөн шалгах хороо Нээлттэй засгийн газрын хэрэг эрхлэх сайд асан Михаил Абызовт холбогдох эрүүгийн хэргийн хүрээнд түүнээс их хэмжээний мөнгөтэй данс илрүүлжээ. "ТАСС" агентлагийн мэдээлснээр шүүхээс эдгээр дансыг битүүмжлэн авах шийдвэр гаргасан. Яг хэдий хэмжээний мөнгө дансанд байршуулсныг мэдээлээгүй ч хэдэн саяар хэмжигдэх, төрөл бүрийн валютууд гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Мөрдөн шалгах хорооноос Михаил Абызовт холбогдох хэргийг өнгөрөгч наймдугаар сарын 13-нд шалгаж дууссан. Ингээд экс сайд болон нэр бүхий 11 хүнийг дээрмийн бүлэг байгуулсан, авлига өгсөн эрүүгийн хэргээр буруутгасан юм.
Михаил Абызовын хувьд 2011 оны дөрөвдүгээр сараас 2012 оны 11 дүгээр сарын хугацаанд оффшор худалдааны хэд хэдэн байгууллагыг эзэмшиж байхдаа нэр бүхий хүмүүстэй хамтарч гэмт хэргийн бүлэглэл байгуулж, толгойлж байсан гэжээ. Ингээд тэд “Сибирийн эрчим хүчний компани” хувьцаат компани, Бүсийн эрчим хүчний сүлжээнээс 4 тэрбум рубль хулгайлсан хэрэгт холбогдсон байна. Тэд хулгайлсан мөнгөө Оросоос гаргаж, Киприйн нутаг дэвсгэрт дансанд байршуулжээ.
Михаил Абызов нь 2012-2018 оныг хүртэл Нээлттэй засгийн газрын хэрэг эрхлэх сайдаар ажиллаж байсан юм.
Оросын экс сайдаас их хэмжээний мөнгөтэй данс илрүүлжээ | ||
Үзсэн: 746 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.