
Испанийн Засгийн газар мягмар гарагт хөдөлмөрийн хөлсний хэмжээг хүйсээр нь ялгаварлан олгохыг хориглосон тогтоол баталлаа. Тус улсын Хөдөлмөрийн сайд Йоланда Диас “Өнөөдрөөс эхлэн эрчүүд, эмэгтэйчүүд өөр өөр цалин хөлс авдаг байдал үгүй болно” гэж мэдэгдсэн бол Тэгш эрхийн асуудал эрхэлсэн сайд Ирене Монтеро “Эмэгтэйчүүд эрчүүдтэй ижил түвшний ажилд адил хэмжээний цалин авах ёстой” гэжээ.
Испанийн Үндэсний статистикийн хүрээлэнгийн мэдээллээс үзэхэд, 2018 онд тус улсад эмэгтэйчүүдийн жилийн дундаж цалин 21 мянган евро байсан бол эрчүүдийнх 26.7 мянган евро байжээ. Тэгэхээр Испанид эмэгтэйчүүд эрчүүдээс дунджаар 21.4 хувиар бага цалин авдаг гэсэн үг юм.
Хөдөлмөрийн хөлсний хэмжээг хүйсээр нь ялгаварлан олгохыг хориглосон тогтоол баталлаа | ||
Үзсэн: 807 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.